Jason Momoa гэж хэн бэ?


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2019-01-08

Нээлтээ хийсэн цагаасаа эхлэн ашиг орлогоороо “Box Office”-ийг тасралтгүй гурван долоо хоног тэргүүлээд буй AQUAMAN киноны гол дүрд тоглосон Жэйсон Момоа /Jason Momoa/ гэж хэн бэ?

Тэрээр энэ дүрийнхээ “ачаар” охид бүсгүйчүүдийн харцыг булааж, ярианы сэдэв болоод байна. Тэгвэл энэ сайхан залуугийн талаар илүү ихийг мэдэцгээе.

Түүний бүтэн нэрийг Joseph Jason Namakaeha Momoa гэдэг. Тэрээр 1979 оны 8-р сарын 1-ний өдөр зурагчин, зураач Joseph Momoa-гийн хүү болон Хавайн Хонолулу хотод төржээ. Жүжигчин, загвар өмсөгч Jason нь HBO-ийн Game of Thrones цувралын Khal Drogo-гийн дүрийг бүтээхийн тулд ихээхэн хичээл зүтгэл гаргаж, биедээ багагүй өөрчлөлт гаргажээ. Энэ нь ч түүний амжилтад хүрэхэд том түлхэц болсон гэнэ.

Тэрээр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлэх дуртай. Jason 2 хүүхэдтэй бөгөөд том хүүг Lola Lolani Momoa, охиныг нь Nakoa-Wolf Manakauapo Namakaeha гэдэг. Хүүхдүүд нь аавынхаа тоглосон кинонуудад маш дуртай бөгөөд түүний дуу оруулсан “The Lego Movie 2” киног ихэд хүлээж байгаа ажээ.

Ажлаа хийж байхдаа шархтсанаас Жэйсон зүүн хөмсгөн дээрээ сорвитой болсон юм. Тэрбээр нэгэн киноны танхимд тулалдах хэсгийн зураг авахуулж байтал хэн нэг нь санаандгүй шил хагалан хөмсгийг нь зүсэн өнгөрч, золтой л нүдийг нь гэмтээчихээгүй гэдэг.

Маогийн амьдралд шашин шүтлэг нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэрбээр буддист бөгөөд Төвдийн сүм хийдүүдэд байнга очдог. Мөн буяны ажил ч хийдэг. Жишээ нь ядууст туслах, хүүхдийн сайн сайхны төлөө олон ажил хийдэг ажээ.

Хэдийгээр Момоагийн амьдрал киноны салбартай холбоотой ч тэр кино үзэх дургүй. Харин ном унших дуртай бөгөөд японы яруу найраг, Чарльз Баузерейн бүтээлийг сонирхдог. Мөн зурагт бараг үздэггүй, и-мэйл ашигладаггүй, тэр бүү хэл утсаар ярих ч дургүй.

#Movie, #HollywoodStars