ХӨГЖИМ ГЭДЭГ ЗҮГЭЭР Ч НЭГ АЯЛГУУ БИШ...
Заримдаа дурсамж сэдрээсэн дуу сонсоход өнгөрсөн бүх цаг хугацаа эргээд ирэх шиг л болдог. Хаана ч сонссон, хэдэн жил өнгөрсөн ч яг анх сонссон тэр мэдрэмжийг буцаан авчирдаг. Эсвэл зүгээр л гудамжинд явж байхад алсад хэн нэгний чихэвчнээс танил аялгуу цуурайтахад өнгөрсөн дэх үйл явдал нүдний өмнө гүйх шиг...
Тэр дуу анх дурласан залуугаасаа /бүсгүйгээс/ сонсож байсан үгсийг санагдуулна. Эсвэл анхны болзоондоо ирэхдээ цацсан сүрчигний үнэр, чихэнд минь шивнэсэн түүний намуухан шивнээ ч юм шиг... Харин зарим дууны дурсамж төө тэнд "бүдэгхэн" гэлтэй. Ээжийн барьсан шинэхэн талхны үнэр, эмээтэйгээ хамт явсан сумын наадам, өвөөгөөс үнэртдэг дүнсэн тамхи, зуслангийн найзуудын цангинасан инээдийг ч санагдуулах шиг...
Зарим нь бүр "өвтгөх" нь ч бий. Дурсамжид үлдсэн хүмүүс, хэлж амжаагүй үгс, гуниглаж суусан өдөр, гүйцээгээгүй мөрөөдөл... бүгд дуунд дурсамж болж үлдсэн мэт... Хөгжим гэдэг зүгээр нэг аялгуу биш. Тэр бол хүн бүрийн амьдралын бичигдээгүй тэмдэглэл. Сонсох бүрд сэтгэлийн мухарт хадгалсан "дурсамжийн архивын" хаалга алгуур нээгдэж, мартаж явсан мэдрэмжүүд эргэн ирдэг гэлтэй.
Тэрхүү зүрхэнд шингэсэн дуунуудаас бүрдэх, өнгөрсөн, одоо цагийн хит гээд олон төрлийн бүтээлийг агуулсан sonsy мэндэллээ.
Sonsy бол зүгээр нэг хөгжмийн апп биш. Энэ бол монгол дууны өнгийг, уран бүтээлчдийн сэтгэл шингэсэн бүтээлүүдийг, бидний л мэдэх тэр “танил” аялгууг нэг дор цуглуулсан шинэ ертөнц юм. Тиймээс хаа нэгтээ сонсоод мартчихсан дуугаа, эсвэл яг одоо хит болж байгаа дуугаар хөглөгдөх таны хүслийг sonsy л сонсоно.
-SONSY ТАНЫ ӨДӨР БҮРИЙГ ИЛҮҮ ӨНГӨЛӨГ, ХӨГЖИМЛӨГ БОЛГОНО-
Sonsy бол монгол дуу хөгжим, дотоодын уран бүтээлчдийн аудио контентыг монгол хэрэглэгчдийн соёл, сонсох дадалд нийцүүлэн өндөр чанартайгаар хүргэх шинэлэг үйлчилгээ юм. Энэхүү аппликэйшн нь зөвхөн дуу, хөгжмийн бүтээлүүдийн сан биш, харин монгол хөгжмийн хэрэглээнд шинэ өнгө, шинэ эрч хүч нэмж буй дижитал ертөнцийн цоо шинэ алхам болж байна.
Уламжлалт, орчин үеийн урсгал, хувь хүний мэдрэмжийг хослуулсан sonsy нь хэрэглэгч, сонсогчдын сэтгэлийг хөглөх, дурсамжийг сэдрээх, хит дуунуудыг цаг алдалгүй сонсох боломжийг олгоно. Өөрөөр хэлбэл та sonsy-той хамт байснаар өдөр бүрийг илүү өнгөлөг, хөгжимлөг болгоно.
ЯАГААД SONSY ГЭЖ...?
Өглөөний кофегоо амталж суухдаа, замын түгжрэлд үнэт цагийг ашиглаж, амар тайван байхын тулд, ажлын дундуур эрч хүчээ авах, эсвэл ажлын дараа ч амсхийх мөчид — sonsy таны аялгууг мэдэрч, сэтгэлд тань нийцэх хөгжмийг хүргэнэ.
Бүх хэрэглэгчдэд зориулсан sonsy нь зөвхөн хөгжмийн стрийминг платформ биш, харин сэтгэлд хоногших дурсамж, дуу хөгжмөөс авах эрч хүч, урам зоригийн эх сурвалж юм.
Аппаа татаж, хязгааргүй хөгжимд нэгдээрэй!
Google Play, App Store дээр “Sonsy” гэж хайлт хийн аппликэйшнээ татаж, та өөрийн өдөр бүрээ илүү өнгөлөг бөгөөд хөгжимлөг болгоорой.
МОНГОЛ МЮЗИК ҮЙЛЧИЛГЭЭ
Sonsy стрийминг үйлчилгээ нь Монгол Контент ХХК-иас хэрэгжүүлж буй "Монгол Мюзик" төслийн нэг хэсэг юм. “Монгол Мюзик” үйлчилгээний хүрээнд Монголын хамтлаг, дуучдын уран бүтээлийг үүрэн холбооны операторуудын Hitone (Мобиком) Unimusic (Юнител), Skymelody (Скайтел), GTone (Жи Мобайл) болон Эгшиг (ӨМӨЗО), M Music зэрэг хөгжмийн стрийм үйлчилгээнүүдэд нийлүүлэн хамтран ажиллаж байна.
2024 онд “Караоке үйлчилгээнд ашиглагдаж байгаа дуу хөгжмийн болон зохиогчийн эрхийн төлбөр цуглуулах, орлого хуваарилах” зорилтынхоо хүрээнд Go+, Voo караоке зэрэг үйлчилгээнүүдтэй гэрээ байгуулан уран бүтээлчдийн караоке контентыг нийлүүлж эхэлжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!