BLACKPINK энэ намар эргэн ирэх төлөвтэй + YG товч тайлбар өглөө


Т.Онон | YOLO.MN
2025-08-12

Хөгжмийн салбарын нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, BLACKPINK энэ 11-р сард мини цомог гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Мөн хамтлаг аль хэдийн цомгийн хавтасны зураг авалтаа хийж дуусгасан бөгөөд ирэх хоёр сарын дотор шинэ дуунуудын бичлэг болон бусад шаардлагатай ажлыг дуусгахаар төлөвлөжээ. BLACKPINK энэ жилийн дотор цомог гаргах ёстой. Анх 10-р сард гаргах зорилготой байсан ч хуваарь өөрчлөгдсөн. Одоо 11-р сард гаргах бөгөөд боломжтой бол тайзан дээр үзүүлэхээр төлөвлөж байна” гэв.

YG Entertainment: “Бид албан ёсны сурталчилгаагаар дараа нь зарлана” хэмээн товч хариу өгчээ.

Хэрэв BLACKPINK-ийн 11-р сарын эргэн ирэлт батлагдвал, энэ нь 2022 оны 9-р сард гарсан “BORN PINK” цомгоос хойшхи гарсан цомог болно. 9 жилийн ойгоо тэмдэглэж буй BLACKPINK энэ оны 7-р сарын 11-нд дижитал сингл “JUMP”-ыг гарган, дотоод болон олон улсын хөгжмийн гол чартуудын оргилд хүрсэн билээ.

Үүнээс гадна, BLACKPINK одоо 16 хотод 31 тоглолт хийх “DEADLINE” нэртэй дэлхийн аялан тоглолтоо өндөр амжилттай үргэлжлүүлж байна. Тэд аялан тоглолтоо Өмнөд Солонгосын Гояан Спортын Цогцолборын Төв Цэнгэлдэх хүрээлэнд нээж, АНУ-ын Лос Анжелес, Чикаго, Торонто, Нью-Йорк зэрэг хотуудыг хамарсан Хойд Америкийн хэсгийг амжилттай дуусгасан бөгөөд энэ долоо хоногт Лондонд тоглоно.

#BLACKPINK