Дасгалжуулагч Lamont Paris: Mike-ын тоглолтын мэдрэмж үнэхээр онцгой.


Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-08-11

АНУ-ын South Caroline мужийн томоохон мэдээний сайт  болох  thestate.com нь Columbia болон Midlands орчмын мэдээ, мэдээллийг олон нийтэд найдвартай хүргэдэг гэдгээрээ алдартай. Тус мэдээний сайт University of South Carolina-ын сагсан бөмбөгийн багт тоглож буй Ш.Энхийн-Одыг онцлон мэдээ бэлтгэсэнг уншигч танд хүргэж байна.

Mongolian Mike буюу Ш.Энхийн-Од Монголд нэр хүндтэй тоглогч бөгөөд University of South Carolina түүний тоглолтоос илүү ихийг хүлээж байна. Түүний аавыг Монгол акул гэдгээр нь олон хүн мэддэг. Энхийн-Одыг олон хүн “Mongolian Mike” гэж дууддаг. Түүнээс асуухад хүртэл бүх тоглогчид Mike хэмээн дууддаг гэж байв.

Түүний Instagram хаяг нь MongolianMike ба University of South Carolina-ын сошиал медиа баг түүний хочтой холбоотой контент бэлтгэсэн нь их үзэлттэй болжээ. Тэд бэлтгэлийн үеэр 360 градус эргэлттэй тохолт хийж буй бичлэгийг “Түүний нэр Mike, тэр Монгол хүн” хэмээх тайлбартайгаар нийтэлсэн байна. Энхийн-Од нь АНУ-ын I-р дивизийн тэтгэлэг авсан анхны Монгол иргэн гэдгээрээ Монголд алдартай. Улаанбаатарт түүний зурагтай ханын зураг болон түүнд зориулсан сагсан бөмбөгийн талбай хүртэл бий.

АНУ-д төрөөд Энхийн-Од 10 жил Монголд амьдарч, 12 настайдаа сагсан бөмбөгийн мөрөөдлөө үргэлжлүүлэхээр АНУ руу эргэн ирж байжээ. Тэр багаасаа л сагсанбөмбөгт дурлаж, тоглож эхэлсэн гэдэг. Түүний аав буюу Ц. Шаравжамц нь 213см өндөр бөгөөд Harlem Globetrotters-д элссэн анхны Ази тоглогч болж байсан юм. Мөн түүнмй өвөө нь Монголын үндэсний шигшээ багийн тамирчин байсан.

Sports Illustrated-ийн мэдээлснээр түүний аавыг 27 настай байхад нь LSU-ийн дасгалжуулагч асан Dale Brown Монголд болсон сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох үеэр олж харжээ.

Аав нь Globetrotters-т хоёр жил тоглосны дараа Монголын Stars Basketball Club-д ажиллах болсон. 2019 онд Mike Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны арга хэмжээний тохолтын тэмцээнд оролцохдоо аавыгаа “prop” буюу дээрээс нь үсрэн тохолт хийж олныг гайхуулж байв.

Энэ улиралд Mike-ын хэлснээр University of South Carolina-д тоглохдоо тохолтын ур чадвараа сайжруулж, давхар оролдлоготой тохолтын тоогоо нэмэх зорилготой байгаа гэнэ.

Mike USC-д 55 дугаартай тоглох бөгөөд энэ нь түүний коллежийн карьерын дөрөв дэхь буюу сүүлийн боломж юм. Тэр Dayton, San Francisco, Utah багуудад нийт 99 тоглолтод оролцсон. Мөн 2023 онд NBA драфтад нэрээ бүртгүүлсэн боловч эргэн коллежид ирж байсан билээ.

2024–2025 онд Utah багт тоглохдоо дунджаар 7.2 оноо, 3.4 самбар, 2.8 дамжуулалт гүйцэтгэсэн. Түүний дараагаар шилжих хүсэлтээ өгч, хоёр долоо хоногийн дараа University of South Carolina -д элсжээ.

Энхийн-Од “University of South Carolina дахь тоглолтын хэв маяг, дасгалжуулагчдын баг надад таалагдсан. Мөн дасгалжуулагчийн хэв маяг надад сайн тохирдог” гэж хэлж байв.

Тэр өөрийгөө хамгаалагчийн байрлалд тохирдог гэж үздэг ч шидэгч хамгаалагчийн байрлалд тоглож чадна гэж хэлж байлаа. Mike бага насандаа бөмбөг удирдах чадвартай өндөр тоглогчид болох Kevin Durant, Magic Johnson нарын тоглолтыг судалж өссөн байна.

University of South Carolina-ын сагсан бөмбөгийн дасгалжуулагч Lamont Paris-ын өнгөрсөн улиралд 12–20 гэсэн хожил, ялагдлын амжилттай явж байсан багийг шинэчлэхийн тулд элсүүлсэн 11 шинэ тоглогчдын нэг нь Энхийн-Од байсан билээ.

Дасгалжуулагч нь түүний нарийн ур чадварлаг бөмбөг эзэмшилт, олон талт байдлыг онцолж “Mike-ын тоглолтын мэдрэмж үнэхээр онцгой. Түүний хурдан шийдвэр гаргах чадвар, дамжуулалтын үзүүлэлт маш өндөр. Мөн тоглолтыг маш найдвартай өнцгөөс хардаг. Тиймээс л тэр бидэнд маш сайн тохирч байгаа юм” гэж хэлжээ.

Эх сурвалж: thestate.com

#Mike #Энхийн-Од