ШИНЭ КЛИП: Селена Гомез "Love on" дуугаа цацлаа


Сондор | YOLO.MN
2024-02-23

Дуучин Селена Гомез шинэ сингл болох "Love On" дууныхаа клипээ цацлаа. Энэ нь түүний "Single soon" дууны удаах, 2024 онд гаргаж буй эхний уран бүтээл болж байна. 

Клип эхлэхэд “Би чамайг юу гэж нэрлэх вэ? Чамайг “Хайр. Зөөлөн хайр” гэе” хэмээн эмэгтэй хүн францаар ярьж, түүний араас тэрбээр “Хайр минь асах хүртэл түр хүлээнэ үү” хэмээн дуулж эхлэх аж.

Одоогоор "Billboard Hot 100" жагсаалтын 19-р байранд ороод буй "Love On" нь түүний дөрөв дэх цомогт багтаж буй юм.  Гэхдээ Rare Beauty-ийг үүсгэн байгуулагч, дуучин бүсгүй цомгийнхоо нэр, хэзээ худалдаанд гарах талаар хараахан зарлаагүй байна.

Сонирхуулахад, тэрбээр хөгжимчин Бенни Бланкотой болзож буй нь сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа юм.

Эх сурвалж: Billboard

#мэдээ