JENNIE-ийн “LIKE JENNIE” дуу Lady Gaga-ийн “Abracadabra”-г ардаа орхин 2025 оны хамгийн их тоглогдсон эмэгтэй уран бүтээлчийн дуу боллоо


Т.Онон | YOLO.MN
2025-07-29

BLACKPINK хамтлагийн JENNIE-ийн “LIKE JENNIE” дуу Lady Gaga-ийн “Abracadabra”-г ардаа орхин 2025 оны хамгийн их стримдсэн эмэгтэй уран бүтээлчийн дуу боллоо

BLACKPINK хамтлагийн JENNIE-ийн соло дэбют нь K-pop болон Солонгос уран бүтээлчдийн дундах хамгийн амжилттай соло гараануудын нэг болоод байна. Тэрээр томоохон хөгжмийн платформууд дээр байнга шинэ дээд амжилт тогтоож, өмнөх амжилтаа улам тэлсээр байгаа юм.

Spotify, YouTube Music болон бусад олон платформын стриминг болон аудио тоо баримтад үндэслэн, JENNIE-ийн “Like JENNIE” дуу нь Америкийн поп од Lady Gaga-ийн “Abracadabra” дууг давж, 2025 оны дэлхийн хамгийн их стримдсэн эмэгтэй уран бүтээлчийн дуу хэмээх цолыг хүртлээ.

“Like JENNIE” дуу нь мөн 2025 онд АНУ-д хамгийн их борлуулалттай K-pop дуу болсон ба жилийн эхний хагаст тус улсад 500,000 гаруй удаа борлуулагдсан байна.

Нөгөөтэйгүүр, JENNIE-ийн “Ruby” цомог нь Billboard, Rolling Stone, Complex, NME зэрэг нэр хүндтэй хэвлэлүүдийн үнэлгээгээр 2025 оны эхний хагасын “K-pop уран бүтээлчийн хамгийн шилдэг цомог” хэмээн нэрлэгдсэн.

Түүнчлэн хөгжмийн салбарт танигдсан Pitchfork сайт JENNIE-ийн “Ruby” цомгийг бүх цаг үеийн хамгийн шилдэг K-pop соло цомог хэмээн онцолжээ.

#JENNIE #LIKE JENNIE