АНГЛИ ХЭЛЭЭ сайжруулахад тань туслах ЦАХИМ ХУУДСУУД


Бабу | YOLO.MN
2016-12-07

Чи англи хэлээ сайжруулж, тэтгэлэгт хамрагдаж, гадаадад суралцмаар байгаа хэдий ч Facebook-ээр дүүрэн хөврөх англи хэлний үгсийн сангийн зургийг хадгалан урын сангаа баяжуулахаас хэтрэхгүй байна уу? Эсвэл интернетэд хэн нэгний хуваалцсан ном бүхэн хэрэгцээтэй санагдаж, номын дэлгүүр орохдоо гадаад номын хэсэгт буй таалагдсан номоо шүүрэн авч, хаа нэг таалагдсан сайхан ѳгүүлбэрийн зургийг нь авч хадгалсаар л байна уу? Тэгвэл танд зорилгоо гүйцээхэд тань нэмэр болох доорх зөвлөгөөг Махидол их сургуулийн оюутан, хүний их эмч Б.Баярбаатар хүргэж байна.

Сүүлийн үед Facebook чатаар олон хүмүүс тэтгэлгийн тухай мэдээлэл, англи хэл хэрхэн суралцах тухай болон ямар сургууль сонгох тухай асууж байна.

Бидний мэдээлэл авах суваг ѳѳр ѳѳр учир бидний гарт буй мэдээлэл харилцан адилгүй байдаг. Мѳн зарим нь огт мэдээлэлгүй байдлаас болж санхүү болон цаг хугацааны хувьд тодорхой хэмжээний хохирол амссаар байна. Тиймээс та бүхэнтэй ѳѳрийн ѳдѳр тутам хэрэглэдэг бөгөөд тэтгэлэг, сургууль, IELTS-н талаар мэдээлэл агуулсан цахим хуудсуудаа хуваалцахаар шийдлээ.

СУРГУУЛЬ

Миний бие анх Тайланд улсын Махидол их сургуулийг сонгож apply хийхээс ѳмнѳ доорх цахим хуудсаар дамжуулан сургуулиудын талаарх судалгаа хийдэг байлаа. Жил бүр Times Higher Education–аас дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг гаргадаг бѳгѳѳд эндээс та сургуулиудын ерөнхий мэдээлэл, элсэлт авах чиглэлүүд мөн цахим хуудсуудыг нь авч болно. Харин таалагдсан сургуулийнхаа ерѳнхий шалгуур болон хѳтѳлбѳрийн мэдээллийг цахим хуудсаар нь зочилж "admission" болон "apply" хэсгүүдээс аваарай.

https://www.timeshighereducation.com

Доорх хоёр цахим хуудас нь зөвхөн бакалавр эсвэл магистрын зэрэг олгох сургуулиудыг хайх боломжтой. Эмх цэгцтэй мөн ашиглахад ойлгомжтой. 

http://www.bachelorsportal.eu - Зөвхөн бакалаврын зэрэг олгох сургуулиуд
http://www.mastersportal.eu - Зөвхөн магистрын зэрэг олгох сургуулиуд

ТЭТГЭЛЭГ

Доорх гурван цахим хуудас нь тогтмол мэдээллээ шинэчилдэг. Хэрэв та цахим хаягаа бүртгүүлбэл долоо хоногт доод тал нь 20-с дээш тооны тэтгэлэгийн мэдээлэл авах боломжтой. Бидний мэдэх засгийн газрын тэтгэлэгүүдээс гадна олон улсын сан, холбоо, Азийн хѳгжлийн банк болон тухайн сургуулийн зүгээс зарлаж буй тэтгэлгийн мэдээлэл бий. 

https://www.scholarships.com
http://scholarship-positions.com
http://www.scholars4dev.com

АНГЛИ ХЭЛ 

examenglish.com Төвшинг тань тогтоохоос гадна шалгалтын талаар мэдээлэл, англи хэл сурах арга барилаас мэдэх боломжтой

Englishclub.com – Уншлага хийхэд хамгийн тохиромжтой цахим хуудас

ieltsessentials.com - Англи хэлний албан ёсны шалгалт болох IELTS-ийн талаарх мэдээлэл, дасгал ажил, зааврууд бий

testden.com - TOEFL-ийн  жишиг тестүүд

http://www.ielts-exam.net - IELTS жишиг тестүүд

http://effortlessenglishclub.com/- "Effortless English Club" энд үнэ төлбөргүй бичлэг, дасгал ажил, подкастууд бий

Доорх вебсайтууд нь Англи хэл дээр кино үзэхэд тохиромжтой ба ихэнх кино нь хадмалтай байдаг. Иймээс та дэвтэр, балаа бэлтгээд өөрт таалагдсан үг ѳгүүлбэр, онцгой хэлцүүдийг бичиж аваад тогтоогоорой. 

http://fmovies.to
http://123movies.is 
http://watch5s.to
http://9movies.tv
http://moviefree.to

Мѳн дараахь google drive хаягт танд хэрэг болохуйц номуудаас байршууллаа. Татаж авах бол ЭНД дарна уу. Оруулсан номууд: IELTS writhing right, English Vocabulary in Use, I am Malala, Steve Jobs bio, Vocabulary IELTS advanced, English grammar in use, Cambridge IELTS series, Тэтгэлэгүүдийн мэдээллийн нэгдсэн хѳтѳч.

Сурах их үйлсэд тань амжилт хүсье.

#English #Lesson #IELTS