Global Shapers Community Ulaanbaatar Hub шинэ гишүүн элсүүлж байна


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2025-07-21

Global Shapers Community гэж юу вэ?

Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы санаачилга болох Global Shapers Community нь 18–27 насны, манлайлагч, идэвх санаачлагатай залуусын үүсгэн байгуулсан, орон нутгийн болон дэлхийн асуудлуудад бодит нөлөө үзүүлэхийг зорьдог олон улсын холбоо юм. Одоогийн байдлаар дэлхий даяар 155 оронд байрлах 509 хотод нийт 11,400 гаруй гишүүдтэй.

Хэн бүртгүүлэх боломжтой вэ?

  • 18–27 насны байх (1998 оны 9 сарын 1-нээс 2007 оны 9 сарын 1 хооронд төрсөн байх)
  • Улаанбаатар хотын байнгын оршин суугч байх
  • Нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах чин эрмэлзэлтэй байх
  • Хабын үйл ажиллагаанд долоо хоногт дунджаар 5 ба түүнээс дээш цаг зарцуулах боломжтой байх
  • Салбар бүрийн манлайлагч залуучуудтай хамтран ажиллах, Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы нэг хэсэг болох хүсэл эрмэлзэлтэй байх

Бүртгэлийн сүүлийн хугацаа:
2025 оны 8 сарын 8-ны өдрийн 23:59 (Улаанбаатарын цагаар)
Асуулт байвал globalshapersub@gmail.com хаяг руу и-мэйл бичих эсвэл бидний Facebook хуудсаар шууд холбогдоно уу.
Бидний хэрэгжүүлсэн төслүүд болон хабын гишүүдийн талаарх мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү: https://globalshapers.mn
Дэлхийн Global Shapers Community-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.globalshapers.org вэбсайтаас авна уу.

Өргөдөл илгээх холбоос:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfSfxzxu3mkjvMVP3wI5EvGP-_MNgp2KDpVfbNTMKPCP_x43g/viewform

#Global Shapers