Солонгосын Бизнес Судалгааны Хүрээлэн энэ сарын хөвгүүдийн хамтлагийн гишүүдийн нэр хүндийн чансааг танилцууллаа.
Энэхүү чансаа нь 6-р сарын 19-нөөс 7-р сарын 19-ний хооронд цуглуулсан өгөгдөлд үндэслэн, хэрэглэгчийн оролцоо, медиа мэдээллийн хамрах хүрээ, харилцаа, олон нийтийн хандлагын индексүүдийг шинжилсний үндсэн дээр тооцоолсон байна.
Үүнд 755 хөвгүүдийн хамтлагийн гишүүдийн үзүүлэлтийг судалжээ.
BTS хамтлагийн Jimin энэ сард ч мөн жагсаалтын тэргүүн байраа хадгалж үлдсэн байна. Түлхүүр үгсийн шинжилгээнд “ARMY төрсөн өдөр,” “Like Crazy,” “Who” зэрэг үгс дээгүүр эрэмбэлэгдсэн бол холбогдох үг хэллэгүүдийн дунд “амжилт,” “мэндчилгээ дэвшүүлэх,” “өөрчлөгдөөгүй” гэх мэт үгс багтжээ.
BTS-ийн Jin хоёрдугаар байрт дэвшин орж ирсэн бөгөөд түүний брэндийн индекс 4,791,370 болж, өнгөрсөн сартай харьцуулахад 48.72 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Тэгвэл BIGBANG хамтлагийн G-Dragon өөрийн гуравдугаар байраа хадгалсан хэвээр байгаа бөгөөд брэндийн нэр хүндийн индекс нь 4,275,862 байв.
ASTRO хамтлагийн Cha Eun Woo араас нь 4-р байранд жагссан бөгөөд түүний индекс 4,193,684 байсан нь өнгөрсөн сараас 1.28 хувиар өссөн үзүүлэлт юм.
Эцэст нь, BTS-ийн Жонгук 3,974,767 индексээр энэ сарын топ 5-ыг бүрдүүлсэн байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!