

Сар шинийн баярыг тохиолдуулан хоёр жүжигчин тусгай мэндчилгээний видео гаргасан нь "Perfect Crown" драмаг сонирхох үзэгчдийг улам нэмэгдүүллээ.
Бичлэгт IU болон Byeon Woo Seok нар хааны хосын дүрээрээ баяр ёслолын уур амьсгалыг бүрдүүлжээ.
Гоо үзэсгэлэн, оюун ухаан, бизнесийн авьяастай ч язгууртны угсаагүй төрсөн өв залгамжлагч Сон Хи Жүгийн дүрийг бүтээж буй IU “2026 ондоо та бүхнийг морь шиг эрч хүчээр дүүрэн, эрүүл чийрэг бие, сэтгэлтэй байхыг хүсэж байна” хэмээн ерөөл дэвшүүлэв.
Харин хааны хоёрдугаар хүү, Их гүн Ианы дүрийг бүтээж буй Byeon Woo Seok “2026 он та бүхэн болон танай гэр бүлд инээд хөөр, аз жаргалаар дүүрэн жил байгаасай гэж хүсэж байна” хэмээн чин сэтгэлийн үгээ дамжууллаа.
Эцэст нь тэд хамтдаа: “Бид дөрөвдүгээр сард "Perfect Crown"-оор та бүхэнтэй уулзах тул жаахан хүлээгээрэй. Шинэ жилийн мэнд хүргэе” хэмээн хэлжээ.
MBC-ийн драм "Perfect Crown" нь дөрөвдүгээр сард нээлтээ хийхээр товлогдсон байна.
Үзэгчдийг удаан хугацаанд татсаар ирсэн олон талын авьяастай IU, мөн Солонгосын хамгийн халуухан шинэ оддын нэг хэмээн үнэлэгдэж буй Byeon Woo Seok нарын хослол 2026 оны хамгийн их хүлээлттэй драмуудын нэг болоод байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!