"Залуу эрдэмтэн" хөтөлбөр өргөдөл авах хугацаагаа сунгалаа

Өөрийгөө илүү таньж, гадаадын шилдэг их дээд сургуулиудын талаар мэдлэгээ нэмэхийг хүсэж байвал Залуу эрдэмтэн хөтөлбөрт бүртгүүлээрэй.
Тавигдах шаардлага:
- ЕБС-ын 11-12-р ангийн болон завсар жил авч буй сурагч байх
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
- Гадаадын их сургуулиудад суралцах чин хүсэлтэй байх
- Сурсан мэдсэнээ бусдад түгээх эрмэлзэлтэй байх
- Төрийн өмчийн сургууль болон хөдөө орон нутагт сурдаг бол давуу тал болно
- 8 сарын 13-аас 8 сарын 20 хүртэл үргэлжлэх хөтөлбөрт бүрэн хамрагдах боломжтой байх
Хөтөлбөрт хамрагдсанаар:
- 7 хоногийн турш дэлхийн шилдэг их сургуулийн оюутан төгсөгчдөөс суралцах
- Ментортой болж, тэдний туршлагаас суралцах
- Гадаадад суралцах талаар цогц мэдлэгтэй болох
- Өөртэйгөө ижил зорилготой найзуултай болох
Залуу эрдэмтэн хөтөлбөрийн өргөдөл авах хугацааг 7 хоногоор сунгаж байна. Амжиж өргөдлөө явуулаарай.
Өргөдөл хүлээн авах хугацаа 2025 оны 7-р сарын 23-ны өдрийн 23:59 цаг