Дэлхий нийтийг байлдан дагуулж, олон хүний сонсох дуртай дуу болсон “APT” өнгөрсөн жилийн аравдугаар сард цацагдаж байжээ. АНУ-ын алдарт дуучин, ая зохиогч Bruno Mars болон Blackpink хамтлагийн гол хоолой Rose нар хамтран дуулж олонд хүргэж байсан билээ. Тэд 2024 оны MAMA хөгжмийн шагнал гардуулах ёслолд уг дуугаа хамтран дуулж байсан. Гэсэн хэдий ч тэр нь урьдчилан бэлдсэн бичлэг байсан тул хамтдаа тайзан дээр дуулсан удаа байхгүй юм.
Харин саяхан Лос Анжелес хотод болсон BLACKPINK хамтлагийн “Deadline” тоглолтын үеэр Bruno Mars гэнэтийн зочноор оролцож, Rose-тэй хамт “APT” дуугаа тайзнаа амилуулжээ. Энэ нь тэдний тайзан дээр дуулсан анхны тохиолдол байсан нь фенүүдийн хувьд мартагдашгүй мөч байв.
Rose үзүүлбэрийнхээ дараа “Баярлалаа Bruno, маш их баярлалаа” хэмээн талархал илэрхийлсэн бол Bruno “Өнөөдөр чамтай хамт тайзан дээр гарсандаа маш их баяртай байна. Та бүхэнд ч гэсэн таалагдана гэж найдаж байна” гэжээ.
Тоглолт дууссаны дараа Bruno Mars өөрийн цахим сүлжээндээ “Өрнөөсөө бараг гарчихлаа, маш их баярлалаа Rosaayyyy” хэмээн хошигножээ. Тэрээр саяхан мөрийтэй тоглоом тоглоод 50 сая ам долларын өрөнд орсон гэх цуурхалд өртөөд байсан юм.
Одоогоор “APT” дууны клип youtube дээр 1 тэрбум 821 сая хандалтыг аваад байна.
Эх сурвалж : Billboard
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!