2025 оны 7-р сарын 5, 6-ны өдөр болсон хоёр өдрийн тоглолтод нийт 78,000 гаруй фэн цугларч, “DEADLINE” дэлхийг тойрох аялан тоглолтын нээлтийг хийсэн нь BLACKPINK хамтлагийн дахин нэгдсэн, хүсэн хүлээсэн эргэн ирэлт боллоо.
BLACKPINK “Kill This Love” дуугаараа тайзнаа гарч ирэн, фэнүүдээ байлдан дагууллаа. Дараа нь “Pink Venom”-ийг дуулж, уур амьсгалыг улам халаав. Жисү фэнүүдээ халуун дотноор угтан авсны дараа гишүүд өөрсдийгөө танилцуулж, “Солонгос оо, бэлэн үү?” гэж асууснаар “How You Like That” дуу руу бүжгийн шилжилт хийв. Дараа нь тэд “PLAYING WITH FIRE”-ийг дууллаа.
“Shut Down”-ийн дараа гишүүд тайзны ард бууж, ганцаарчилсан үзүүлбэртээ бэлдэж эхэлсэн бөгөөд энэ үед туслах бүжигчид тайзыг үргэлжлүүлэн эзэгнэж, эрч хүчийг хадгалсан хэвээр байв.
Хоёрдугаар хэсэг эхлэхэд, одод түгсэн тайзны ард Жисү ганцаарчилсан “earthquake” дуугаараа эргэн тайзнаа гарч ирлээ. Тэрбээр “Your Love” дуугаа сэтгэл татам дууллаа.
Жисүгийн дараа Лиса “NEW WOMAN” дуугаараа хүчирхэг, хурц хөдөлгөөнтэй бүжгээ үзүүлэв. Тэрбээр бүжгээрээ фэнүүдийг алмайруулж, тухайн оройн “ROCKSTAR” болж чадсан бөгөөд үзэгчид түүний дуунуудыг даган хамт дуулж байв.
Ганцаарчилсан тайзны үзүүлбэрүүд нь камерын хөдөлгөөн, тайзны найруулга, бүжгийн зохиомжийн уялдаа холбоог төгс харуулсан бөгөөд бүжигчид гишүүдийн эргэн тойронд уян хатан, чадварлаг хөдөлж, ганцаарчилсан үзүүлбэрийг улам тодотгож, тайзны явган замыг бүтээлчээр ашиглан орон зайг бүхэлд нь хөдөлгөөнтэй, амьд болгож байлаа.
Гуравдугаар хэсэгт хамтлагийнхан “Pretty Savage”-аар эргэн тайзнаа гарч ирлээ. Розэ амьд хөгжмийн хамтлагийг танилцуулсны дараа тэд “Don’t Know What To Do”-г дуулж, хөгжилтэй уур амьсгалыг бүрдүүлэв.
Жисү “Өнөөдөр ийм олон хүн ирсэнд маш их талархаж байна. Бүгд үнэхээр гоё хувцасласан байна шүү!” хэмээв. Харин Женни “9 жилийн өмнөх анхны үе рүүгээ буцъя, тэгэх үү?” хэмээн асууж, “WHISTLE” дуугаараа хуучны дурсамжаар аялууллаа. Дараагаар нь “STAY”, “Lovesick Girls” дууг дуулж, BLINK-үүд гэрэлтдэг саваагаа даллан ягаан далай үүсгэв.
Оройн төгсгөлд Женни “Mantra” болон “with the IE” дуунуудаа өөртөө итгэлтэй, хүчирхэг харизматай дууллаа. “Бүгдээрээ босоод бүжиглэе!” хэмээн уриалснаар үзэгчдийг догдлуулан тэрээр тайзыг эзэгнэв.
Розэ дараа нь тайзны голд гарч ирэн, фэнүүдтэй чин сэтгэлээсээ ярилцаж “3am” дуугаа дуулсан. Тэрээр:
“Энэ дуу надад тайвшрал өгдөг. Та бүхэнд ч бас тайвшрал өгөөсэй гэж хүсэж байна.” хэмээв. Дараа нь тэр “toxic till the end” дуугаа уянгалаг хоолойгоор дуулж мөн “APT.” хэмээх дэлхийд алдартай хит дуугаараа бүх цэнгэлдэхийг хамтад нь дуулуулав.
BLINK-үүдийн хашхираан дунд BLACKPINK тайзнаа дахин гарч ирэн, шинэ дуу болох “JUMP”-аа анх удаа амьд тоглолоо.
Гишүүд Гояан хотод аялан тоглолтоо эхлүүлсэндээ, мөн ганцаарчилсан үзүүлбэрүүд, шинэ дуугаа толилуулсандаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Тоглолтын сүүлийн хэсэгт тэд “BOOMBAYAH,” “DDU-DU DDU-DU,” “AS IF IT’S YOUR LAST,” “Forever Young” зэрэг алдартай дуунуудаараа үзэгчдийг байлдан дагуулсан. Дрон шоуны дараа тэд тайзнаа эргэн ирж “JUMP,” “Really,” “See U Later” дуунуудаа дуулж, мартагдашгүй үдшийг өндөрлүүлэв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!