Кэйти Перри Орландо Блум нарын харилцаанд асуудал үүсч, салалтын тухай яриа дэгдээд байна


Т.Онон | YOLO.MN
2025-06-12

Дуучин Кэйти Перри ба жүжигчин Орландо Блум нарын харилцаанд асуудал үүсч, салалтын тухай яриа дэгдээд байна.

Тэд 2019 оноос үерхсэн, дундаасаа охинтой. Кэйти шинэ цомгоо гаргасны дараа аялан тоглолтын шүүмжүүдээс болж их стрессдсэн ба түүний ажил мэргэжлийн хүндрэл, стресс тэдний харилцаанд нөлөөлсөн гэж People сэтгүүл мэдээлжээ.

Кэйти одоогоор Австралид Lifetimes аялан тоглолтоо хийж байгаа бөгөөд тоглолт дөрөвдүгээр сард Мехико хотод эхэлсэн бол, арванхоёрдугаар сарын 7-нд Абу Дабид дуусна.

Page Six сэтгүүлд өгсөн эх сурвалжийн мэдээллээр, “Тэдний харилцаа дууссан. Гэхдээ Кэйтигийн аялан тоглолт дуусах хүртэл салалт болохгүй” гэжээ.

Түүнчлэн, Сидней хотод хийсэн тоглолтын үеэр “I'm Still Breathing” гэх салалтад зориулсан дуугаа дуулж эхлэхийн өмнө "Tim Tam жигнэмэг л намайг тэсэж гарахад тусалсан" гэх зэрэг битүү үгтэй тайлбар хэлсэн нь салалтын цуурайг улам дэвэргэжээ.

Орландо Bloom The Tonight Show шоуны үеэр өөрийн “сэтгэл заслын амьтан” гэж нэрлэсэн нохойгоо дагуулж ирсэн ба Кэйтигийн тухай огт дурдаагүй нь тэдний харилцаа асуудалтай байгаа гэж хүмүүсийг таамаглахад хүргэсэн байна.

Кэйти, Орландо нар одоогоор харилцааныхаа талаар албан ёсны тайлбар өгөөгүй ч, эх сурвалжуудын мэдээлснээр Кэйтигийн аялан тоглолт дууссаны дараа тэдний харилцааны талаар албан ёсны мэдэгдэл гарах төлөвтэй байна.

#Кэйти Перри #Орландо Блум