BTS хамтлаг дуучин Селин Дионы тоглолтонд уригджээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2017-06-03

Сүүлийн жилүүдэд Кпоп урсгал зөвхөн Зүүн Өмнөд Ази бус Ази, Европ, Америк тивийг хамарч, асар хурдацтай хөгжсөөр байна. Үүний нэг жишээ нь Billboard Music Awards-аас шагнал хүртсэн BTS хамтлаг билээ. Тэд саяхан хэвлэлийн бага хурлынхаа үеэр олон сонирхолтой зүйл ярьсны нэг нь алдарт дуучин Селин Дион тэднийг тоглолтондоо урьсан тухай байлаа.

Хамтлагийн гишүүн Тэхён “Селин Дион биднийг тоглолтондоо урьсан, харамсалтай нь бидний цагийн хуваарь давхцаж байгаа тул очих боломжгүй болсон. Очих боломжгүй болсон ч тэр биднийг урьсан нь үнэхээр нэр төрийн хэрэг байсан” хэмээжээ.

Кпоп хэмээх том зах зээлд ороод ердөө 4 жилийн нүүр үзэж буй BTS хамтлагийн залуус цаашид Америкийн зах зээлд орох төлөвлөгөөгүй байгаа гэдгээ мөн мэдэгдсэн юм.

#BTS # Celine Dion #concert