Seunghan ирэх сард буюу долдугаар сард анхны соло уран бүтээлээ гаргах гэж байна.
Seunghan анх 2023 оны есдүгээр сард RIIZE хамтлагийн гишүүн болж уран бүтээлээ эхлүүлсэн ч, дебютээс өмнөх хувийн амьдралтай холбоотой маргааны улмаас хоёрхон сарын дараа бүх үйл ажиллагаагаа зогсоосон юм.
SM Entertainment 2024 оны аравдугаар сарын 11-нд Сынханыг RIIZE хамтлагт дахин нэгтгэх шийдвэр гаргаснаа зарласан ч, хоёрхон хоногийн дараа уг шийдвэрээ цуцалж, түүнийг хамтлагаас бүрмөсөн гарч буйг баталсан билээ.
Тэгвэл 2024 оны 11-р сард Сынхан соло уран бүтээлч болохоор төлөвлөж буйгаа анх зарлаж байсан. Тэр үед SM дараах тайлбарыг өгч байв:
“Seunghan 2025 оны хоёрдугаар хагасаас соло уран бүтээлчээр дебют хийхээр төлөвлөж байгаа бөгөөд дебютэд шаардлагатай сургалт, продакшн, менежмент зэрэг бүхий л чиглэлээр биднээс бүрэн дэмжлэг авч байгаа.” гэжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!