Удахгүй цацагдах “Stranger Things 5”-ын тухай СПОЙЛЕР


Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-06-03

“Stranger Things” цувралын 5 дахь улирал энэ жил нээлтээ хийхээ зарлалаа. Stranger Things 5 энэ намар гурван хэсэгт хуваагдан гарна. Эхний хэсэг нь 11-р сарын 26-нд, хоёр дахь хэсэг нь 12-р сарын 25-нд, харин сүүлийн анги буюу төгсгөл 12-р сарын 31-нд цацагдана.

Stranger things 5-д ямар үйл явдал өрнөх вэ?

Rift-үүд нээгдсэнээс болж Hawkins хот хүнд байдалд орж, гол дүрүүд нэг зорилгын төлөө дахин нэгдэнэ. Тэр зорилго нь Vecna-г олж, устгах гэж албан ёсны танилцуулгад өгүүлжээ.

Гэхдээ Vecna ор сураггүй алга болсон бөгөөд түүний хаана байгааг, юу төлөвлөж байгааг хэн ч мэдэхгүй хэвээр байна. Тэдний үүрэг даалгаврыг хүндрүүлж засгийн газар хотыг цэргийн хяналтад авч, Eleven-г эрэн хайх ажиллагаагаа улам ширүүсүүлсэн нь түүнийг дахин нуугдахад хүргэх байна.

Will-ийн алга болсон өдрийн ой дөхөх тусам танил, хүнд мэдрэмж эргэн ирнэ. Сүүлийн тулаан ойртож байгаа ба энэ удаагийн харанхуй аюул нь урьд нь тулгарч байсан бүхнээс илүү хүчтэй, илүү аюултай байх болно. Энэ хар дарсан зүүдийг дуусгахын тулд багийн бүх гишүүд сүүлчийн удаа хамт зогсох хэрэгтэй болно.

4-р бүлэгт Upside Down-ийн талаар олон зүйлийг мэдсэн ч, 5-р бүлэгт илүү их нууц илчлэгдэх болно.

Matt болон Ross Duffer нар өмнө нь Tudum-д өгсөн ярилцлагадаа анхны улирлын үед Netflix-д зориулж Upside Down гэх ертөнцийн тухай 25 хуудсаас бүрдсэн домогт баримт бичиг бичсэн тухай ярьсан. “Бид Upside Down-д яг юу болж байгааг ерөнхийд нь мэдэж байсан ч энэ ертөнцийг тайлагдашгүй, нууцлаг хэвээр байлгахыг хүссэн.” гэж Matt тайлбарласан. Гэхдээ Netflix биднээс “Бүгдийг нь бичиж өгөөч гэж хүссэн тул бид бүх зүйлийг бичсэн.” гэж ярьжээ.

Мөн Ross Duffer хэлэхдээ “Бид анхны улирлын үеэр Upside Down ертөнцийн талаар Netflix-д зориулж бичсэн дэлгэрэнгүй баримт бичиг доторх чухал асуултуудын заримыг 5-р бүлэгт зориуд үлдээсэн.” хэмээн 2022 оны 6-р сард “Geeked Week” дээр ярьсан.
Эдгээр асуултын хариу нь 5-р бүлгийн үйл явдлын үндэс суурь болох юм.

 Variety сэтгүүлд өгсөн ярилцлагад жүжигчин Sink 5-р улиралд хэрхэн тоглосон талаараа ярихдаа “Тэд намайг гүйлгэх дуртай.” гэж хэлсэн нь 4-р улиралд алдартай болсон “Running Up That Hill” дууг санагдуулах мэт байлаа. Мөн “Sink энэ улиралд чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж Matt Duffer хэлсэн билээ.

Трейлер

Мөн  Duffer “Sink жүжигчний хувьд улам итгэлтэй болсон. Бид түүнтэй саяхан нэгэн дүр зураг авсан, үнэхээр сэтгэл өвтгөм байсан. Тэр яг яаж ийм гайхалтай мэдрэмжийг гаргаж чаддагийг би ойлгохгүй юм.” гэж тодотгов.

Stranger Things 5-ын зургууд

Эх сурвалж: tudum, variety

#Stranger Things 5