Цаг агаар дулаарч, сандаалын улирал ойртож хөлөндөө багахан ч гэлээ анхаарал хандуулах цаг ирлээ. Та зун амралтаараа аялал төлөвлөөгүй байсан ч зүгээр л өдөр тутам цэвэрхэн, гоё харагдахыг хүсч байгаа бол доорх педикюрээс санаа аваарай.
Тансаг интоорын улаан (Cherry Red): Зун хэзээд улаан өнгийн гол үе байдаг. Энэ жилийн улаан бол тод, чамин интоорын улаан.
Өнгөлөг франц педикюр: Франц педикюр уламжлалт хэлбэрээсээ гарч, 2025 онд бага зэрэг бүтээлч байдлаар шинэчлэгдэж байна. Хумсны үзүүрт тод өнгө нэмэх нь энэ жилийн гол тренд болжээ.
Савантай мэт гэрэлтсэн хумс (Glazy Soap Nails): Зөөлөн, гэрэлтсэн өнгө нь таны хөлийг цэвэрхэн, гялалзсан харагдуулна.
Мокка педикюр: Хуучны matte өнгө энэ жилээс түр завсарлаж, оронд нь гялалзсан, кофены өнгөт педикюрууд тренд болоод байна.
2025 онд гялалзсан, гөлгөр лактай педикюр онцгой анхаарал татаж байна. Өмнөх жилүүдэд matte (матт) өнгө зонхилж байсан бол энэ жил гялбаатай, гэрэл ойлгосон мэт хумсны лак давамгайлах хандлагатай болжээ.
Nude shades: Хэт бараан саарал нь зарим арьсны өнгөнд тохирохгүй байж болох тул зөөлөн ягаан, тоорын өнгө, эсвэл дулаан беж зэрэг арьсны өнгөтэй зохицох өнгүүдийг туршаад үзээрэй.
Неон өнгө: Цагаан өнгө зуны уламжлалт сонголт боловч арай уйтгартай санагдаж байвал неон өнгө туршаад үз. Ялангуяа борлосон арьсан дээр тод, цоглог харагддаг.
Зүрхэн хээ: Цайвар суурь дээр улаан зүрхнүүд тавих нь эгдүүтэй, романтик педикюрт тохирох сонголт. Ганцхан Валентины өдөр гэлтгүй зундаа ч хэрэглэж болно.
Mermaid Scales: Загасны хайрс мэт хээтэй педикюр нь далай, наран шарлагын улиралд яг тохирно. Хурц, анхаарал татам хэв маяг хайж буй бол энэхүү загвар танд зориулагджээ.
Амьтны хээ: Амьтны хээнүүд эрч хүчтэй, хөгжилтэй мэдрэмж төрүүлдэг. Шинэ турших гэж байгаа бол эхлээд ирвэсний хээ сонгоорой. Мөн анааш, могойны хээ загварлаг сонголтууд байж чадна.
Цэцэг, жимсний зураг: Цэцэгс, жимс жимсгэнэ зурсан хумс хэзээ ч хуучрахгүй загвар.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!