Met Gala 2025-ын гоо сайхны хамгийн том 9 чиг хандлага


Т.Онон | YOLO.MN
2025-05-13

Мет Гала нь жилд ганц удаа болдог ч, тэндээс гарсан чиг хандлагууд хэдэн сар, бүр бүтэн жилийн турш үргэлжилдэг. 2025 оны хамгийн гайхалтай үсний засалт, будалт, хумс, төрхүүдэд анхаарлаа хандуулцгаая.

1.Гялалзсан уруул (Glossy Lips)

Урууланд гялтгар, чийглэг, тунгалаг буюу бага зэрэг өнгөтэй гялбаа үүсгэдэг уруулын будаг (lip gloss) хэрэглэх чиг хандлага. Уруулыг том, чийглэг, эрүүл харагдуулдаг.

2.Өнгөлөг нүдний будаг (Colorful Eyeshadow)

Нүдний зовхинд тод, хурц, олон төрлийн өнгийн тень түрхэх чиг хандлага. Ногоон, ягаан, цэнхэр зэрэг анхаарал татахуйц өнгөнүүдийг ашиглаж, бүтээлч, өвөрмөц төрх бүрдүүлдэг.

3.Үсний үзүүрийг гадагш эргүүлсэн богино засалт (Flippy Bob)

4.Френч маникюр (French manicures)

Хумсны үндсэн хэсэг нь тунгалаг эсвэл цайвар ягаан өнгөтэй, үзүүр хэсэг нь цагаан эсвэл өөр тод өнгөөр буддаг. Сүүлийн үеийн хувилбарууд нь хар цагаан, алтлаг үзүүртэй, гялалзсан чимэглэлтэй болсон.

5.Улаа бутарсан хацар (Flushed blush)

Хацар, хамар, нүдний орчмоор жигд улайлгаж будсан "sunburn blush" маягийн төрх энэ жил эргэн иржээ.

6.Шаргал үс (Blonde hair)

Харагдах байдал нь гэрэлтэй, анхаарал татам байдаг тул тайзан дээр эсвэл улаан хивсэн дээр элбэг хэрэглэгддэг.

7.Single Braids

Нэг талаас унжсан урт салаа гэзэг олон оддын сонголт байлаа. Энэ нь минималист бөгөөд хүчтэй төрх өгч байв.

8.Хар хүрэн уруул (Vampy Lips)

Гүн улаан, хар хүрэн, дарс мэт өнгийн уруулын будаг. Драматик, хүчтэй, заримдаа готик хэв маягтай холбогддог. Шөнийн арга хэмжээнд төгс зохицдог.

9.Pixie Mania

Олон алдартнууд богино, пикси маягийн үс засалттай ирсэн. Энэ нь өөртөө итгэлтэй, тод төрхийг илэрхийлдэг бөгөөд хүйсийн хэвшмэл ойлголтыг эвдсэн.

#чиг хандлага