

TikTok платформ хэрэглэгчдийн сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор өөрийгөө хянах болон дуу үүсгэгч зэрэг шинэ дижитал шинэчлэлүүдээ танилцуулжээ. Энэ нь юу гэвэл платформыг зохистой ашиглаж байгаа хэрэглэгчдэд шагнал буюу тэмдэг олгох юм.
Ерөнхийдөө дэлгэцийн хэрэглээг хянах төслөө шинэчилж, шинэ функцууд нэмэхээр төлөвлөж байгаа юм. Үүнд өдрийн зорилгоо тогтоох боломжтой 120 гаруй эерэг санаа бүхий өөрийгөө хянах дэвтэр, бороо эсвэл далайн давалгааны дууг тоглуулдаг дуу үүсгэгч, амьсгалын дасгалын хөтөч зэрэг багтсан байна.
Мөн уг хуудсанд дэлгэцийн хэрэглээг хязгаарлах үүднээс эцэг эхийн хяналтын хэрэгслийг ашиглах болон контентыг өөрийн сонирхолд тохируулах талаар зөвлөгөө өгдөг контент бүтээгчдийн мэдээлэл гарна.
-094231-799536284.png)
Компани цахим сайн сайхны талаарх судалгааг авч үзэхэд өсвөр насныханд сошиал хэт их сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг олж тогтоожээ. Тиймээс TikTok платформыг зохистой ашиглаж байгаа өсвөр насныханд зориулсан шинэ тэмдгүүдийг нэвтрүүлж байна.
Хэрэглэгчид тэмдэг авахын тулд янз бүрийн даалгаврыг биелүүлэх шаардлагатай. Жишээ нь шөнийн цагт платформыг ашиглахаас зайлсхийж унтах даалгаврыг биелүүлж болно. Мөн шинэ бясалгалын хэрэгслийг ашигласнаар тэмдэг авах боломжтой. Өдөр тутмын дэлгэцийн хэрэглээний хязгаар тогтоон түүндээ нийцүүлэн аппликэйшнийг ашиглах хэрэглэгчдийг ч бас тэмдгээр урамшуулна.
Дээрээс нь долоо хоногийн дэлгэцийн хэрэглээний үр дүнг үзсэн, бусдыг даалгаврыг биелүүлэхэд урьсан хэрэглэгчдэд нэмэлт тэмдэг олгоно. Туршилтын хугацаанд TikTok компани шинэ функцуудыг өмнөх хувилбаруудаас илүү ихээр үзсэн болохыг ажигласан бөгөөд хамгийн алдартай хэрэгсэл нь өөрийгөө хянах дэвтэр байжээ.
Цаашид хэрэглэгчид шөнийн цагт аппликэйшнийг ашиглаж байх үед, эсвэл өдөр тутмын дэлгэцийн хязгаараа дуусгасан үед эдгээр хэрэгслүүдийн холбоосыг харуулах гэнэ. Компани долдугаар сард эцэг эхийн хяналтын шинэ хэрэгслүүдийг нэвтрүүлж, асран хамгаалагчдад тодорхой хаягийг хаах, хүүхэд нь олон нийтэд ямар бичлэг байршуулсан тухай мэдэгдэл авах боломжийг олгосон.
Сүүлийн нэг сард Meta, YouTube, OpenAI, Discord зэрэг технологийн компаниуд өсвөр насныхны аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор шинэ хамгаалалтын хэрэгслүүдийг нэвтрүүлсээр байна.
Эх сурвалж: Techcrunch
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!