Blackpink хамтлагаас хамгийн анхны “Met Gala”-д оролцсон гишүүн бол Rose. Тэрээр 2021 онд оролцож байсан бөгөөд үүнээс хойш 4 жилийн дараа хоёр дах удаагаа “Met Gala”-д оролцлоо. Rose энэ жилийн “Met Gala”-д Anthony Vaccarello-ийн урласан Saint Laurent брэндийн гүн уналттай, сүрлэг шлейфтэй хар хослолоор гоёсон юм. Мөн Tiffany & Co брэндийн том хэмжээтэй зүүлт болон бөгжөөр гангарсан нь олон хүмүүсийн анхаарлыг татаж байна.
Түүний зүүсэн хүзүүний зүүлтийг 14 каратын боловсруулаагүй индранил эрдэнийн чулуугаар урласан бөгөөд 11 карат дугуй индранил, 13 карат бүхий очир алмаз болон цагаан алт, 18 каратын шар алтаар чимэглэн бүтээжээ. Харин бөгж нь 7 карат гаруй боловсруулаагүй индранил, 4 карат дугуй алмазаар чимэглэсэн байна. Эдгээр нь нийтдээ цагаан алт болон 18 каратын шар алтаар хийгдсэн бөгөөд Tiffany-ийн өнгөрсөн жилийн Blue Book Collection-ий бүтээлүүд аж.
Иймэрхүү үнэт эдлэл маш өндөр үнээр зарагддаг. Жишээлбэл, 2024 онд Sotheby’s дуудлага худалдаагаар 8.94 каратын боловсруулаагүй индранил, алмазаар чимэглэсэн Tiffany & Co брэндийн бөгж 275.000 мянган ам доллароор худалдаалагдаж байжээ.
Одоогоор Rose-ийн зүүсэн хүзүүний зүүлт, бөгжний албан ёсны үнэ хараахан тодорхойгүй байна. Зарим шинжээчид түүний хүзүүний зүүлтийг ойролцоогоор 1 сая 700 мянга гаруй ам доллар байх магадлалтай хэмээн үзжээ. Энэ нь монгол мөнгөөр 5 тэрбум 865 сая төгрөгтэй тэнцэх юм. Харин бөгж нь 338.000 мянган ам доллар буюу 1 тэрбум 166 сая төгрөг байх боломжтой гэнэ. Гэхдээ энэ нь хараахан баттай үнэ биш аж.
Сонирхуулахад Blackpink хамтлаг энэ долоодугаар сараас аялан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Энэ талаар Rose, “Бид цоо шинэ бүтээлүүдтэй эргэн ирнэ. Тиймээс энэ удаагийн аялан тоглолт өмнөхөөс тэс өөр байх болно” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: Cosmopolitan, Instyle, Modernluxury
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!