Өшөө авах нь хуучин дурлалт хүнтэй тань огт холбоогүй. Энэ бол таны эдгэрэх, сэргэх, эрч хүчээ буцаан авах тухай юм. Жинхэнэ өшөө авалт гэдэг бол хуучин харилцаа чинь таны амьдралын нэгэн хэсэг байсан гэдгийг мартуултал сайхан амьдрах явдал.
Салалтын дараа өшөө авах хамгийн хүчирхэг, ухаалаг арга замууд:
1. Glow up хийх
Хуучин хайртыгаа харамсуулахын тулд биш, харин өөрийн бие, оюун санаа, эрч хүчээ дахин олж, өөртөө сайхан мэдрэмж төрүүлэхийн тулд гялалз.
Энэ бүхэн өөр хэн нэгэнд сайхан харагдахын тулд биш — өөрийн хүч чадал, итгэл үнэмшлээ дахин олж нээхийн тулд юм.
2. Амьдралаа дараагийн түвшинд гарга
Жинхэнэ “өшөө” гэж — сургуулиа төгсөх, тушаал дэвших, ганцаараа аялалд явах, эсвэл удаан хойшлуулсан жижиг бизнесээ эхлүүлэхийг хэлнэ. Салалт бол амьдралынхаа шинэ шат руу ахих түлхүүр байж болно. Одоо танд цаг их байгаа бөгөөд сатууруулах зүйл байхгүй болсон.
Өөрөөсөө асуу:
Тэр харилцаанд нийцүүлэхийн тулд амьдралынхаа ямар хэсгүүдийг би багасгасан бэ?
Одоо тэр бүхнээ сэргээх цаг. Хэн нэгнээс хүлээж байсан тэр хайраар, дэмжлэгээр чи өөрийгөө угтаж аваарай.
3. Сэтгэлийн амар амгалан байдлаа хамгаал
Хуучин хайртай хүнээ блоклох уу?
Шөнө дунд “Юу байна даа?” гэж мессеж бичихэд нь хариу өгөхөөс татгалзах уу?
Түүнийг, ээжийг нь, шинэ хүнтэй нь анфоллоу хийх үү? БҮГД ЗӨВ.
Сэтгэлийн амар тайвнаа хамгаална гэдэг бол хүч юм. Өшөө авах хамгийн сайн зүйлийн нэг бол сэтгэл хөндийрөх. Хэрвээ чи одоо хариу үйлдэл үзүүлэх, бичих, эсвэл тайлбар нэхэх хэрэггүй юм шиг санагдаж байвал —чи аль хэдийн ялсан байна.
4. Түүний оролцоогүй амьдралыг бүтээ
Чи түүн дээр анхаарлаа төвлөрүүлэх тусам тэдэнд улам их хүч өгдөг. Харин тэдэнтэй огт холбоогүй шинэ амьдралыг бүтээж эхэлмэгц чи түүхийн чиглэлийг өөрчилнө.
Шинэ найзуудтай бол. Шинэ хичээлд суу. Шинэ хоббитой бол.
Өмнө нь татгалздаг байсан зүйлсдээ “тийм” гэж хэлж эхэл.
Зорилго нь өнгөрснийг арилгах биш харин тэдний оролцоо чиний аз жаргалыг тодорхойлдоггүй ирээдүйг бүтээх явдал юм.
5. Өөрийнхөө түүхийг өөрөө бич
Өвдөөгүй мэт дүр эсгэх хэрэггүй. Өөрийн шаналлаа бүрэн мэдэр. Сэтгэлзүйчтэй ярилц. Өдрийн тэмдэглэл хөтөл. Уйл. Хэрэв шаардлагатай бол хашхир. Гэхдээ дараа нь өөрийгөө хэрхэн сэргэж, боссон тухай түүх бич.
Чи хаягдсан, хууртагдсан, эсвэл ор мөргүй алга болсон хүн биш. харин өөрийгөө дахин босгож, дахин төрж, баяр баяслаа буцаан авсан хүн. Энэ бол ярих үнэ цэнтэй түүх.
6. Тоглоомонд нь оролцохоос татгалз
Түүний анхаарлыг татахын тулд дур булаам зураг нийтлэх, далд утгатай ууртай коммент бичих, эсвэл тэд байж магадгүй газруудаар зориуд очих гэх мэт.
Жинхэнэ өшөө авалт бол үүнээс татгалзах юм. Дуугүй байсны чинь учрыг тэд тааварлаг. Уур чинь биш, эрч хүч чинь үгүйлэгдсэнийг тэд мэдрэг.
7. Өөрийгөө хайрлах
Салалтын дараа хийх хамгийн сайхан зүйл бол өөрийгөө — илүү ухаантай, хүчирхэг, зөөлөн, зоригтой болсон хүнээ — дахин хайрлах явдал юм.
Өөртөө хайрын захиа бич. Өөрийгөө болзоонд урь. Өөртөө энэрэнгүй ханд.
Тэр харилцаа дууссан ч чиний үнэ цэнэ алга болоогүй. Чи өмнө нь ч, одоо ч гол дүр хэвээрээ.
Амжилт бол жинхэнэ өшөө авалт
Үнэн хэрэгтээ өшөө авах хэрэггүй. Чамд хэрэгтэй зүйл бол — өөрийн аз жаргал, эрч хүч, цаг хугацаа, бас өөрийгөө дахин олж авах явдал.
Тиймээс тэдний машиныг зурах, нууцыг нь дэлгэх, эсвэл тэдний хамгийн сайн найзтай болзох шаардлага байхгүй.
Үүний оронд өөрийнхөө хамгийн бахархмаар хувилбар болж хувир.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!