Залуусын мэдлэг, мэдээллийн тэсрэлт - Generation Be,.,


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2019-03-26

Шинэ үеийн эрч хүч, хүсэл эрмэлзлээр дүүрэн залуусыг нэгэн дээвэр доор цуглуулж мэдлэг, мэдээллээр, эерэг цэнэгээр цэнэглэсэн Generation Be.., арга хэмжээ Urgoo IMAX кинотеатрт өнгөрсөн баасан гараг буюу гуравдугаар сарын 22-нд  зохион байгуулагдлаа. Өөрийн хамгийн төгс хувилбарыг бүтээж, мөрөөдлийнхөө БИ-г бүтээх гэж буй залууст зочин илтгэгчээр хүрэлцэн ирсэн эрхмүүд өөрсдийн бэрхшээлийг даван туулсан туршлага, мэдлэг чадвараасаа хуваалцсан юм.

Арга хэмжээг Мобиком корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада “Мөрөөд, мөрөөдлөө төлөвлө” илтгэлээр салхийг хагалж, хувь хүн өөрийн гэсэн зорьж буй зорилго, мөрөөдөл, төлөвлөгөөтэй байж чадсанаар ямар амжилтад, үр дүнд хүрч болдог вэ гэдгийг өөрийн ажлын туршлага, хэрэгжүүлдэг арга барил дээр тулгуурлан сонирхолтой илтгэл хүргэлээ.

Арга хэмжээний дараагийн зочин илтгэгч “Universal” сургалтын төвийн захирал, комедиан Н.Амаржин “Гадаад хэл таныг төсөөлснөөс хол аялуулна” сэдвийн хүрээнд өөрийн АНУ-д суралцсан туршлага, англи хэл сурсан арга барил, мөн англи хэлийг залууст зааж эхэлсэн дурсамж зэргээсээ хуваалцсан юм. Гадаад хэл биднийг төсөөлснөөс илүү хол аялан, гайхалтай ирээдүйг бүтээх боломжтойг тэрээр ойлгууллаа.

Мөн Лантуун Дохио ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан “Хандлага ба дархлаа” сэдвээр өөрийн амьдралд уулзаж учирсан хүмүүс, сэтгэл эмзэглүүлэм олон үйл явдлаас, мөн “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийг барьж босгохын тулд тулгарсан олон бэрхшээлийн талаар дурсаад, “болохгүй, бүтэхгүй” гэж бус “болно, бүтнэ” гэж сэтгэхийг уриалсан юм.

“Generation Be,.,” арга хэмжээн дээр мөн Voice of Mongolia шоуны анхны ялагч, “Монгол Контент” ХХК-ийн артист Ц.Энгүүн, реппер Thunder нар өөрсдийн уран бүтээлийг залууст хүргэлээ.

#Generation_Be #Be_Brand