Сургуульд болсон гэнэтийн ГАЙХАЛТАЙ ҮЙЛ ЯВДАЛ


Сондор | YOLO.MN
2017-02-21

Охио мужийн 1500 гаруй сурагчтай дунд сургуулийн хүүхдүүдэд нэгэн сэтгэл хөдөлгөм үйл явдал тохиолджээ. Учир нь сайн санаат хэсэг бүлэг хүүхдүүд Гэгээн хайрын өдөр хэнийг ч ганцаардуулахгүй гэсэндээ энэхүү аргыг сэдэж хийжээ.

Өнгийн цаасаар зүрхэн хэлбэртэй оригами хийж хүүхэд бүрийн шүүгээний хаалган дээр наажээ. Зүрх бүр дээр өөр үгс бичсэн байх аж. Тэдний энэхүү сайн дурын үйл ажиллагаанаас санаа авсан бусад сургуулийн хүүүхдүүд ч зөвхөн Валентины өдөр гэлтгүй сургуулийн нийтийн уур амьсгалын халуун дулаан болгохоор энэхүү аргыг хэрэглэжээ. Ингэхдээ илүү сонирхолтой болгож иштэй чихэр зэргийг хавсаргажээ.

Та бүхэн ч мөн сургууль дээрээ туршаад үзээрэй. Заавал шүүгээн дээр биш юм аа гэхэд ширээ бүр дээр ингээд тавьчихвал гэнэтийн бэлэг байх болно шүү дээ.








#world #teenagers #freetime #School