Загвар өмсөгч, бизнес эрхлэгч Hailey Bieber 11 дүгээр сарын 18-нд Нью-Йорк хотноо болсон DealBook Summit арга хэмжээнд оролцох үеэрээ цахим орчинд шүүмжлэлд өртжээ. Тэрээр сэтгүүлч Andrew Ross Sorkin-той хийсэн ярилцлагадаа өөрийн үүсгэн байгуулсан Rhode арьс арчилгааны брэндийг 1 тэрбум ам.доллароор худалдах шийдвэр болон бизнесийн үнэлгээнийхээ талаар ярьсан юм.
Ярилцлагын хэсгүүд цахим орчинд тархсанаар Bieber-ийн бизнесийн туршлага, компанийн үнэлгээ болон бизнесийн шийдвэрээ тайлбарласан байдалтай холбоотой маргаан өрнөжээ.
Сэтгүүлч Sorkin түүнээс Rhode брэндээ худалдахдаа анхнаасаа 1 тэрбум ам.долларыг зорьж байсан эсэхийг асуусан байна. Үүнд Bieber:
“A billion dollars was the number that I said I would not sell it for less than that.” буюу “Би анхнаасаа нэг тэрбум ам.доллароос бага үнээр зарахгүй гэж хэлсэн” хэмээн хариулжээ.
Үүний дараа Sorkin компаниа ийм өндөр үнэлгээнд хүрч чадна гэдэгт хэрхэн итгэлтэй байсныг нь тодруулахад Bieber “Delusion” буюу бодит байдлаас тасарсан мэт зоримог итгэл үнэмшил хэмээн товч хариулсан байна. Улмаар тэрээр бизнес эрхлэгчид томоохон зорилгодоо хүрэхийн тулд өөртөө итгэх итгэл, өөдрөг хандлагатай байх хэрэгтэйг тайлбарлажээ.

Түүний энэ хариулт цахим хэрэглэгчдийн анхаарлыг татаж, зарим нь бизнесийн хэлцлийн талаар илүү тодорхой үндэслэл хэлж чадаагүй хэмээн шүүмжилсэн бол нөгөө хэсэг нь түүний бизнес эрхлэх хандлагыг хамгаалсан байна.
Тухайлбал, TikTok платформд нийтлэгдсэн ярилцлагын талаарх нэгэн бичлэгийн доор “Тэр өөрийгөө подкастад оролцож байна гэж бодсон бололтой” гэх сэтгэгдэл олны анхааралд өртжээ.
Гэхдээ шүүмжлэл зөвхөн Bieber-т чиглэсэнгүй. Зарим хэрэглэгчид Sorkin-ийн асуулт тавих арга барилыг хэт шууд, ярилцлагын уур амьсгалыг тавгүй болгосон хэмээн үзсэн байна. Энэ нь олны танил хүмүүс бизнес эрхлэгчийн байр сууринаас ярилцлагад оролцох үед тэднээс ямар түвшний мэдлэг, тайлбар хүлээх ёстой талаарх өөр өөр байр суурийг харууллаа.
RHODE БРЭНД 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ҮНЭЛГЭЭНД ХҮРСЭН НЬ
Hailey Bieber 2022 онд Rhode брэндийг үүсгэн байгуулж, арьс арчилгааны цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн болон минималист сав баглаа боодлын дизайнаар зах зээлд танигдсан юм. Тэрээр брэндээ нээхээсээ өмнө хоёр орчим жилийн турш өөрийн арьс арчилгааны дадал, хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийнхээ талаар цахим орчинд хуваалцаж, ирээдүйн хэрэглэгчидтэйгээ холбоо тогтоож байжээ.

2025 оны тавдугаар сард гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч e.l.f. Beauty компани Rhode брэндийг 1 тэрбум ам.доллароор худалдан авах тохиролцоонд хүрснээ зарласан. Bieber-ийн хувьд компанийг худалдах нь анхны төлөвлөгөөнд нь байгаагүй ч брэндийн цаашдын өсөлтийг дэмжих тохиромжтой худалдан авагч гарч ирснээр энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байна.
Тэрээр e.l.f. Beauty-г Rhode брэндийг дараагийн шатанд гаргахад шаардлагатай нөөц, дэмжлэгээр хангаж чадах түнш гэж үзжээ. Мөн уг хэлцлийн дараа ч Bieber брэндийн үйл ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох боломжтой болсон юм.
Одоогоор тэрээр Rhode брэндтэй үргэлжлүүлэн ажиллахын зэрэгцээ e.l.f. Beauty компанийн стратегийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байна.
Эх сурвалж: Dealroom
Загвар өмсөгч, бизнес эрхлэгч Хэйли Бэйбир 11 дүгээр сарын 18-нд Нью-Йорк хотноо болсон DealBook Summit арга хэмжээнд оролцох үеэрээ цахим орчинд шүүмжлэлд өртжээ. Тэрээр сэтгүүлч Andrew Ross Sorkin-той хийсэн ярилцлагадаа өөрийн үүсгэн байгуулсан Rhode арьс арчилгааны брэндийг 1 тэрбум ам.доллароор худалдах шийдвэр болон бизнесийн үнэлгээнийхээ талаар ярьсан юм.
Ярилцлагын хэсгүүд цахим орчинд тархсанаар Хэйли Бэйбирийн бизнесийн туршлага, компанийн үнэлгээ болон бизнесийн шийдвэрээ тайлбарласан байдалтай холбоотой маргаан өрнөжээ.
Сэтгүүлч Sorkin түүнээс Rhode брэндээ худалдахдаа анхнаасаа 1 тэрбум ам.долларыг зорьж байсан эсэхийг асуусан байна. Үүнд Хэйли Бэйбир:
“A billion dollars was the number that I said I would not sell it for less than that.” буюу “Би анхнаасаа нэг тэрбум ам.доллароос бага үнээр зарахгүй гэж хэлсэн” хэмээн хариулжээ.
Үүний дараа Sorkin компаниа ийм өндөр үнэлгээнд хүрч чадна гэдэгт хэрхэн итгэлтэй байсныг нь тодруулахад Хэйли Бэйбир “Delusion” буюу бодит байдлаас тасарсан мэт зоримог итгэл үнэмшил хэмээн товч хариулсан байна. Улмаар тэрээр бизнес эрхлэгчид томоохон зорилгодоо хүрэхийн тулд өөртөө итгэх итгэл, өөдрөг хандлагатай байх хэрэгтэйг тайлбарлажээ.

Түүний энэ хариулт цахим хэрэглэгчдийн анхаарлыг татаж, зарим нь бизнесийн хэлцлийн талаар илүү тодорхой үндэслэл хэлж чадаагүй хэмээн шүүмжилсэн бол нөгөө хэсэг нь түүний бизнес эрхлэх хандлагыг хамгаалсан байна.
Тухайлбал, TikTok платформд нийтлэгдсэн ярилцлагын талаарх нэгэн бичлэгийн доор “Тэр өөрийгөө подкастад оролцож байна гэж бодсон бололтой” гэх сэтгэгдэл олны анхааралд өртжээ.
Гэхдээ шүүмжлэл зөвхөн Хэйли Бэйбирт чиглэсэнгүй. Зарим хэрэглэгчид Sorkin-ийн асуулт тавих арга барилыг хэт шууд, ярилцлагын уур амьсгалыг тавгүй болгосон хэмээн үзсэн байна.
Энэ нь олны танил хүмүүс бизнес эрхлэгчийн байр сууринаас ярилцлагад оролцох үед тэднээс ямар түвшний мэдлэг, тайлбар хүлээх ёстой талаарх өөр өөр байр суурийг харууллаа.
RHODE БРЭНД 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ҮНЭЛГЭЭНД ХҮРСЭН НЬ
Хэйли Бэйбир 2022 онд Rhode брэндийг үүсгэн байгуулж, арьс арчилгааны цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн болон минималист сав баглаа боодлын дизайнаар зах зээлд танигдсан юм.
Тэрээр брэндээ нээхээсээ өмнө хоёр орчим жилийн турш өөрийн арьс арчилгааны дадал, хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийнхээ талаар цахим орчинд хуваалцаж, ирээдүйн хэрэглэгчидтэйгээ холбоо тогтоож байжээ.

2025 оны тавдугаар сард гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч e.l.f. Beauty компани Rhode брэндийг 1 тэрбум ам.доллароор худалдан авах тохиролцоонд хүрснээ зарласан.
Хэйли Бэйбирийн хувьд компанийг худалдах нь анхны төлөвлөгөөнд нь байгаагүй ч брэндийн цаашдын өсөлтийг дэмжих тохиромжтой худалдан авагч гарч ирснээр энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байна.
Тэрээр e.l.f. Beauty-г Rhode брэндийг дараагийн шатанд гаргахад шаардлагатай нөөц, дэмжлэгээр хангаж чадах түнш гэж үзжээ. Мөн уг хэлцлийн дараа ч Хэйли Бэйбир брэндийн үйл ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох боломжтой болсон юм.
Одоогоор тэрээр Rhode брэндтэй үргэлжлүүлэн ажиллахын зэрэгцээ e.l.f. Beauty компанийн стратегийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байна.
Эх сурвалж: Dealroom



126











