Ричард Жон “Рики” Альварес нь Америкийн бүжигчин, гэрэл зурагчин бөгөөд поп дуучин Ариана Грандетай хамтран ажиллаж, үерхэж байснаараа олон нийтэд илүүтэй танигдсан нэгэн юм. Тэд анх 2014 онд Грандегийн бүжгийн багт хамтрах үедээ танилцаж, 2015 оноос үерхэж эхэлжээ.
Хэдийгээр тэд 2016 онд салсан ч найз нөхдийн харилцаагаа хэвээр үлдээж, бие биенийхээ хувийн болон ажил хэргийн амжилтыг үргэлж дэмжсээр ирсэн юм. Ингээд тэд салснаасаа хойш бараг арван жилийн дараа буюу 2026 онд харилцаагаа дахин сэргээж, эргэн нийлсэн тухай мэдээлэл цацагджээ.
Бага нас ба амьдрал

Рики Альварес 1991 оны 7-р сарын 13-нд Калифорни мужийн Сан Диего хотод Сильвия болон Жон Альварес нарын гэр бүлд төржээ. Тэрээр Райан гэдэг нэг эгчтэй. Ойролцоогоор 178 см өндөртэй, 70 гаруй кг жинтэй Альварес бүжиг, гэрэл зургийн чиглэлээр тууштай хөдөлмөрлөж байгаад, яваандаа Ариана Грандегийн бүжгийн багийн үндсэн гишүүн болсон байна.
Ариана Грандетай хамтран ажилласан нь

Альварес 2014 оны 4-р сараас эхлэн Ариана Грандегийн туслах бүжигчнээр ажиллаж эхэлжээ. Тэдний хамтарсан анхны тайз бол Грандегийн хит болсон “Problem” дуугаа анхлан толилуулсан "Radio Disney Music Awards" байлаа. Үүнээс хойш тэрээр тухайн жилийн турш Грандегийн янз бүрийн арга хэмжээ, тоглолтууд болон “Problem”, “Santa Tell Me” зэрэг дууны клипэнд хамтран бүжиглэсэн байна.
Грандегийн бүжгийн багийнхан улам дотносохын хэрээр гишүүд ажил хэргийн цагаас гадуур ч хамтдаа цагийг их өнгөрөөдөг болов. Мөн Альварес Грандегийн “Be My Baby” дууны дэглэлтэд хамтарсан гоцлол бүжгийн хэсгийг ч гүйцэтгэж байжээ. Ийнхүү тэдний ажлын талбар дээрх харилцаа яваандаа хувийн харилцаа болон гүнзгийрч, улмаар хайр сэтгэлийн холбоо болон хувирсан байна.
Ариана Грандетай үерхсэн үе
2015 оны 2-р сард Альварес Гранде болон түүний багийнхны хамтаар The Honeymoon Tour аялан тоглолтод нэгджээ. Энэхүү аялан тоглолтын үеэр тэднийг амрагийн харилцаатай болсон байж магадгүй хэмээн шүтэн бишрэгчид нь анх таамаглаж эхэлсэн юм.
Улмаар 2015 оны 6-р сард Нью-Йорк хотноо болсон ЛГБТ Прайд наадам дээр Грандег дуулж байх үед Альварес түүнийг тайзан дээр үнссэн байна. Зарим шүтэн бишрэгчид үүнийг ердөө л бүжгийн дэглэлтийн нэг хэсэг гэж үзэж байсан ч тэдний тухай цуу яриа улам газар авсаар байлаа.

Тэдний харилцаа 2015 оны 7-р сарын 4-ний өдөр Лос-Анжелес хотын нэгэн нарийн боовны дэлгүүрт үнсэлдэж байгаад папараццийн дуранд өртсөнөөр олон нийтийн анхаарлыг татав. Тэд тэр өдрийн үлдсэн хугацааг хамтдаа өнгөрүүлж, салют буудуулахыг хамтдаа үзжээ. Мөн Гранде өөрийн цахим хуудаснаа Альваресын эгч болон нохойтой авахуулсан зургуудаа хуваалцсан нь тэдний харилцааг улам бүр ил тод болгосон юм.
Тэд 2015 оны 4-р сараас албан ёсоор үерхэж эхэлсэн бөгөөд нийтдээ 15 сар орчим хамт байжээ.
Салалт ба Нөхөрлөл
2016 оны 7-р сарын 24-нд Гранде өөрийн Твиттер хуудаснаа "Амьдрал бол үнэхээр баялаг, өөрчлөлт гэдэг үнэхээр гайхалтай зүйл" хэмээн жиргэсэн нь шүтэн бишрэгчдэд тэднийг салсан байж магадгүй гэх таамгийг төрүүлэв. Үүний дараа тэрээр тэдний харилцаа дууссаныг илтгэсэн жиргээнүүдэд "лайк" дарж, яг ямар шалтгаанаар салснаа нээлттэй тайлбарлаагүй ч тэдний салалтыг албан ёсоор баталгаажуулсан юм.
Салалтынхаа нөхцөл байдлын талаар Гранде ч, Альварес ч олон нийтэд ямар нэгэн тайлбар хийгээгүй билээ.

Гэсэн хэдий ч салсныхаа дараа тэд сайхан найзууд хэвээр үлдэж чадсан юм. 2018 оны сүүлчээр тэд дахин хамтдаа үзэгдэж эхэлсэн бөгөөд Гранде тухайн үед харилцаагаа дахин сэргээсэн гэх цуу яриаг үгүйсгэж байв.
Харин 2019 онд Альварес Грандетай ажил хэргийн хувиар дахин нэгдэж, түүний Sweetener World Tour аялан тоглолтод Альфредо Флоресын хамтаар гэрэл зурагчин, дүрс бичлэг бүтээгчээр ажиллажээ. Тэдний энэхүү тасралтгүй хамтын ажиллагаа нь романтик харилцаа нь дууссан ч бие биедээ хүндэтгэлтэй, найрсаг хэвээр үлдсэнийг баталж байлаа.
2026 оны Эргэн нийлэлт

2026 онд Гранде жүжигчин Итан Слейтерээс салсан тухай мэдээлэл цацагдсаны дараахан Гранде, Альварес нарыг дахин нийлсэн гэх цуу яриа сошиал орчинд хүчтэй тархаж эхлэв.
2026 оны 6-р сарын 24-нд болсон The Eternal Sunshine Tour аялан тоглолтынхоо үеэр Гранде өөрийн хит дуу болох “Thank U, Next”-ийн үгийг өөрчилж, “Рикигийн тухай хэдэн дуу бичсэн, одоо ч тэдгээр дуунууд минь хит хэвээрээ” гэх мөрүүдийг нэмж дуулсан нь шүтэн бишрэгчдийг нь алмайруулж, анхаарлыг нь шууд татжээ.
Маргааш өдөр нь Гранде, Альварес нар уран Кристиан Бреслауэрын хамт Техас мужийн нэгэн ресторанд хооллож байхдаа харагджээ. Хэдийгээр 6-р сарын 26-нд TMZ агентлаг тэднийг "сайн найзууд хэвээр байгаа" гэж мэдээлсэн ч Альварес тухайн орой нь Остин хотод болсон Грандегийн тоглолтыг түүний эцэг эхтэй хамт суун үзэж сонирхсон байна. Тэрхүү тоглолтын үеэр Гранде “Thank U, Next” дууныхаа үгийг дахин өөрчилж, “Рикигийн тухай хэдэн дуу бичсэн, тэр миний ар талыг үргэлж дааж чаддагийг би мэднэ” хэмээн дуулжээ.

Үүний дараа тэднийг эргэн нийлсэн гэх таамаглал улам эрчимжэв. 6-р сарын 27-нд Гранде Альваресын эгч, ээж, хүргэн ах нарыг инстаграм хуудаснаа дагаж эхэлжээ. Мөн 6-р сарын 30-нд тэд хоёулаа өөрсдийн цахим хуудаснаа сарны ижил төстэй видеог байршуулсан нь шүтэн бишрэгчдийн хувьд бие биедээ илгээсэн далд дохио хэмээн тайлагдсан юм.
Түүнчлэн Гранде Альваресын Инстаграмд оруулсан постыг цаг алдалгүй "лайк" дардаг болов. Ингээд 7-р сарын 5-нд тэд Флорида мужийн Саншайн дахь "Whole Foods" дэлгүүрт хамтдаа дэлгүүр хэсэж байгаад харагджээ.

Улмаар 7-р сарын 13-нд Бруклинд болсон Грандегийн тоглолтын эхний үдшээр тэрээр “Thank U, Next” дуугаа дуулахдаа “Рикигийн тухай хэдэн дуу бичсэн, бид үргэлж бие бие рүүгээ эргэх замыг олдог” хэмээн дууны үгийг өөрчилсөн байна.
Яг маргааш нь буюу 7-р сарын 14-ний өдөр TMZ агентлаг Гранде, Альварес нарыг албан ёсоор харилцаагаа сэргээж, эргэн нийлснийг баталгаажуулан мэдээлжээ.
Улмаар 2026 оны 10-р сард хосууд Японы Токио хотод хамтдаа амарч, цагийг өнгөрөөж байгаа нь хэвлэлүүдийн анхаарлын төвд байсаар байна.
Ариана Грандегийн карьер дахь түүний хувь нэмэр
Тэд зөвхөн дурлалт хосууд байгаад зогсохгүй, Альварес Грандегийн уран бүтээлийн хэд хэдэн төсөл дээр ажиллаж, хувь нэмрээ оруулсан байдаг.
Тэрээр Грандегийн “Imagine” сингл дууны ковер зургийн дизайныг гаргаж, “Monopoly” дууны клипийг хамтран найруулжээ. Мөн тэрээр салсныхаа дараа ч буюу 2017 оны 3-р сард Грандегийн Dangerous Woman Tour аялан тоглолтод хүрэлцэн ирж, “7 Rings” дууны нээлтийн үдэшлэгт оролцож байсан юм.

Альваресын тухай Грандегийн 2018 оны “Thank U, Next” дуун дээр шууд дурдагддаг бөгөөд Гранде энэхүү дуугаараа өмнөх харилцаануудаа эргэн дурсэж, тэднээс суралцсан сургамжуудаа хуваалцдаг билээ.
Энэхүү дууны тухай өгсөн нэгэн ярилцлагадаа Гранде дууны үгийг сонсоод Альварес өөрийг нь хамгийн таагүй байдлаар дүрсэлсэн байна гэж бодсон тухай хошигнон ярьж, тэдний дунд салсан ч гэлээ маш хөгжилтэй, дотно уур амьсгал хэвээр үлдсэнийг харуулсан байдаг.

Мөн шүтэн бишрэгчид нь Грандегийн “Moonlight” болон “True Love” дуунууд, түүнчлэн түүний зарим цацагдаагүй дуунууд Альваресаас сэдэвлэгдсэн байж магадгүй гэж таамагладаг ч эдгээр нь албан ёсоор батлагдаагүй юм.
Сонирхолтой баримтууд

- Гранде, Альварес нар 2015 оны 4-р сараас үерхэж эхлээд 2016 оны 7-р сард салсан.
- Тэдний анхны харилцаа ойролцоогоор 1 жил 3 сар үргэлжилсэн.
- Шүтэн бишрэгчдийн үзэж байгаагаар хосууд салснаасаа хойш бараг 10 жилийн дараа буюу 2026 оны 2-р сарын орчмоос дахин холбогдож эхэлсэн гэж үздэг.
- Альварес Грандег Аризонагийн элсэн цөл дээгүүр агаарын бөмбөлөгтэй болзоонд урьж байжээ.
- Тэрээр Грандед зориулж модон дуу бичлэгийн бүхээгийг гараараа урлан хийж, дээр нь хавирган сар сийлж өгсөн байна.
- Зарим шүтэн бишрэгчид Грандегийн “Forever Boy” дууг Альварест зориулагдсан гэж таамагладаг.
- Тэд салсныхаа дараа Альварес Грандегийн бүжгийн багаас гарсан.
- Тэрээр 2017 оны 3-р сарын 31-нд Грандегийн Dangerous Woman Tour тоглолтод ирж байсан.
- Гранде “Thank U, Next” дуундаа өмнөх дөрвөн найз залуугийнхаа нэг болгож Альваресыг дурдсан байдаг.
- Альварес Грандегийн “Imagine” синглийн ковер зургийг зохион бүтээсэн.
- Тэрээр Грандегийн “Monopoly” дууны клипийг хамтран найруулсан



197











