Rosé “New Trick” нэртэй шинэ дуугаа өнөөдөр буюу есдүгээр сарын 18-нд албан ёсоор цацлаа. Энэ дууны талаар түүний харьяалагддаг The Black Label агентлаг мэдээлэл өгчээ.
“New Trick” дуу нь garage-punk урсгалын эрч хүчтэй дуу бөгөөд хүнд бэрх үеийг даван туулж, өөрийн гэсэн шинэ арга замаар урагшлах тухай санааг илэрхийлсэн байна.
Тус дууг Rosé-гийн өмнөх хит “APT.” дээр хамтран ажилласан Amy Allen болон “Stay a Little Longer” дууны хамтран бүтээгч Andrew Wells нар продюсерлэжээ.
Мөн “New Trick” дууны клипийг Apple компанитай хамтран бүтээсэн байна. Тус клипийг Apple-ийн шинэ iPhone 18-ийн нээлтийг тохиолдуулан бүтээсэн бөгөөд найруулагчаар Taylor Swift, Kendrick Lamar, Ariana Grande зэрэг уран бүтээлчдийн клипийг найруулж байсан Dave Meyers ажиллажээ.
Эх сурвалж: Korea Times



13843






