Хэдхэн жилийн өмнө ADÉLA-г дэлхий дахин KATSEYE хамтлагийн нэг гишүүн болохын төлөө өрсөлдөж буй оролцогчдын нэгээр харж байлаа. Харин өнөөдөр тэр KATSEYE-ийн гишүүн биш ч өөрийн нэрээр дэлхийн хөгжмийн тайзнаа хүчтэй гарч ирээд байна.
Словак гаралтай дуучин, дуу зохиогч, бүжигчин Adéla Jergová буюу ADÉLA нь HYBE болон Geffen Records-ын хамтран зохион байгуулсан “The Debut: Dream Academy” шоунд оролцож, дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдсон авьяастнуудтай хамт KATSEYE хамтлагийн бүрэлдэхүүнд орохыг зорьж байв.
Гэвч тэр тэмцээний эхний шатны хасагдсан оролцогчдын нэг болсон юм.
Тухайн үед ADÉLA-гийн хувьд энэ нь томоохон урам хугаралт байсан ч түүний хөгжмийн зам энд дууссангүй. Харин ч эсрэгээрээ, энэ үеэс тэр өөрийн уран бүтээлчийн өнгө төрхийг бий болгож эхэлжээ.Anchor
KATSEYE-Д БАГТААГҮЙ ОХИН ХЭРХЭН ӨӨРИЙН ТАЙЗЫГ БҮТЭЭВ?
ADÉLA багаасаа тайзны урлагт ойр байсан нэгэн. Тэр 3 настайгаасаа балетаар хичээллэж, мэргэжлийн балетын чиглэлээр олон жил бэлтгэгдсэн байна. Гэвч өсвөр насандаа тэр хөгжмийн ертөнцийг сонгож, дуучин болох мөрөөдлөө дагахаар шийджээ.
Түүний “Dream Academy”-д оролцсон үеийг Netflix-ийн “Pop Star Academy: KATSEYE” баримтат цувралаас илүү дэлгэрэнгүй харах боломжтой. Харин өнөөдөр ADÉLA-г зөвхөн “KATSEYE-д хасагдсан оролцогч” гэж нэрлэхэд хангалтгүй болжээ.
Түүний Dream Academy шоуны танилцуулга:
“NICOLE KIDMAN” ДУУ НЬ ТҮҮНИЙГ ДЭЛХИЙД ТАНИУЛАВ
ADÉLA-гийн нэрийг сүүлийн үед хамгийн их сонсогдуулж буй уран бүтээл бол “Nicole Kidman”. Дууны нэрнээсээ эхлээд сонирхол татах энэхүү бүтээл нь жүжигчин Nicole Kidman-ы дүр төрх, киноны карьер, glamour хэв маягаас санаа авсан бөгөөд ADÉLA-гийн өвөрмөц поп өнгө аясыг тод харуулдаг.
Сонирхолтой нь энэ дууг нэр нь болсон Nicole Kidman өөрөө ч анзаарчээ. Тэр ADÉLA-г дэмжиж буйгаа илэрхийлээд зогсохгүй, “Ain’t In LA” дууг өөрийн TikTok бичлэгтээ ашигласан нь уран бүтээлийнх нь анхаарлыг улам нэмэгдүүлсэн байна.
“NICOLE KIDMAN” ГЭЖ ХЭН БЭ?

ADÉLA-гийн алдартай дууны нэр болсон Nicole Kidman бол Австрали гаралтай, Холливудын хамгийн танил жүжигчдийн нэг. Тэр Moulin Rouge!, The Hours, Eyes Wide Shut, Babygirl зэрэг олон алдартай кинонд тоглож, “The Hours” киногоороо Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн юм.
Харин ADÉLA-гийн хувьд Kidman бол зүгээр нэг алдартай жүжигчин биш, “жинхэнэ movie star” гэж хардаг хүн нь ажээ. Тэр нэгэн Golden Globes-ийн арга хэмжээнд оролцохдоо гоёж, даашинз өмсөөд өөрийгөө толинд харах үедээ “Би яг Nicole Kidman шиг санагдаж байна” гэж бодсон нь дууны санаа төрөхөд хүргэсэн байна. Дараа нь Eyes Wide Shut киног үзээд Kidman-д бүр ч татагдсан гэж ADÉLA ярьжээ.Anchor
“NICOLE KIDMAN”-ААР ЗОГСОХГҮЙ
ADÉLA-гийн өөр нэг онцлох уран бүтээл бол “Ain’t In LA”. Түүний төрөлх Словак болон Лос Анжелесийн хоорондох ялгаа, том мөрөөдөл, өөрийн гарал үүслээ хүлээн зөвшөөрөх тухай санааг хөндсөн энэ дуу нь ADÉLA-гийн карьер дахь томоохон амжилтуудын нэг болсон юм. Тус дуу Billboard Hot 100-д багтсанаар ADÉLA нь Billboard Hot 100-д орсон анхны Словак артист болжээ.
Харин 2026 онд гаргасан дебют цомог “PRIMA” нь Billboard 200 чартад 4-р байрт дебют хийсэн байна. Цомгийн нэр ч бас түүний түүхтэй холбоотой. “Prima” гэдэг нь “анхны” гэсэн утгатайгаас гадна балетын ертөнцийн prima ballerina буюу гол эмэгтэй бүжигчнийг санагдуулдаг. Энэ нь балетын тайзнаас поп хөгжмийн тайз руу шилжсэн ADÉLA-гийн түүхийг илэрхийлсэн мэт.
ТЭГВЭЛ ADÉLA ГЭЖ ХЭН БЭ?

Adéla Jergová буюу тайзны нэрээр ADÉLA нь 2003 оны 11-р сарын 27-нд Братислава хотод төрсөн, Словакын дуучин, дуу зохиогч, бүжигчин юм. Тэр багаасаа балетаар хичээллэж, мэргэжлийн балетын сургалт эзэмшсэн бөгөөд хожим хөгжмийн карьераа сонгожээ.
Түүний уран бүтээлүүдэд 2000-аад оны поп хөгжмийн өнгө аяс, бүжгийн хэмнэл, glamour aesthetic болон өөрийнх нь бага зэрэг этгээд дүр төрх хосолдог. Мөн тэрээр англи хэлээ YouTube-ийн makeup tutorial, ярилцлага зэрэг контент үзэж өөрөө сайжруулж байсан тухайгаа ярьж байсан нь сонирхолтой. Өөрөөр хэлбэл, хэдхэн жилийн өмнө дэлхийн охидын хамтлагт багтахын төлөө өрсөлдөж байсан Словак охин өнөөдөр өөрийн нэрээр Billboard-ийн чартад гарч ирсэн соло артист болжээ.
Өнөөдөр ADÉLA нь поп, dance-pop болон electronic хөгжмийн элементүүдийг хослуулсан өвөрмөц хэв маяг, тод дүр төрхөөрөө танигдаж байна. Түүний анхны бие даасан сингл “Homewrecked” 2024 онд гарсан бол 2025 онд “The Provocateur” EP-гээ гаргаж, 2026 онд анхны бүрэн хэмжээний “PRIMA” цомгоо танилцуулсан байна.Anchor
ADÉLA-Г СОНСОЖ ЭХЛЭХ ГЭЖ БАЙГАА БОЛ
Nicole Kidman - хамгийн их яригдаж буй хит, glamour pop vibe
Ain’t In LA - түүний карьерын хамгийн том хитүүдийн нэг
“Starving Artist” - уран бүтээлчийн замнал, амжилтын төлөөх тэмцэл, өөрийгөө нотлох хүсэл эрмэлзлийг илүү түүхий, эрч хүчтэй өнгөөр илэрхийлсэн бүтээл.
Boys - ADÉLA-гийн илүү хөнгөн, өөртөө итгэлтэй талыг харуулах бүтээл.
KATSEYE-ийн шоунд хасагдсан түүх нь ADÉLA-гийн карьерын төгсгөл биш байжээ. Харин өөрийн гэсэн тайзыг бүтээх эхлэл нь болсон байна.
Тиймээс “Nicole Kidman”-аар ADÉLA-г анх сонссон бол дээрх дуунуудыг нь playlist-дээ нэмээд үзээрэй. Магадгүй таны дараагийн дуртай поп артист аль хэдийн таны өмнө гарч ирсэн байж болох юм.
1



5558






