DOOMSDAY CONCERT болох гэж байгаатай холбогдуулан headliner уран бүтээлчид болох Sash, Enkhe x Erkhem, Noubold, Fruitybaachka, Bektorpetrovic нарын сонсогчдын дунд хэдийнээ танил болсон, сонсууштай уран бүтээлүүдээс тус бүр 3 дууг онцлон хүргэж байна.
SASH

Sash - 10
Энэ дуу нь түүний уран бүтээлээ туурвиж эхэлсний 10 жилийн ойд зориулан хэдхэн хоногийн өмнө шинээр цацсан дуу юм. Sash өөрийн Youtube сувагтаа “10 жил мэдрэмжүүдийг минь хуваалцсан та бүхэнд маш их талархаж байна. Хүндэтгэсэн Б. Баярбат” хэмээх сэтгэлийн үгээ үлдээсэн бөгөөд аялгууны хувьд маш цоглог, хүчтэй хэмнэлтэй болжээ.
Sash - Эрх дураараа галзуу
Энэхүү хит дуу нь цацагдсан цагаасаа эхлэн залуусын дунд тренд болж байсан билээ. 2021 онд цацагдаж байсан ба одоогоор 11 сая гаруй хандалт аваад байна. Тухайн үеийнхээ шинэ цомогт нь багтсан энэхүү уран бүтээл нь гэгээлэг өнгө аяс, дахилт хэсгийн сонсголонтой хэмнэлээрээ одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа юм.
Sash - Гоо
Намуухан хэмнэлтэй, дулаахан мэдрэмж төрүүлэм хайрын дуу. Сонсогчдоос "Sash нэг тийм бусдаас онцгой байгаа биз? Нэг л гоё мэдрэмж өгөөд байдаг" гэх мэт эерэг сэтгэгдлүүдийг маш их авсан харагдана. 5 жилийн өмнө цацагдаж байсан ба одоогоор Youtube дээр 10 сая гаруй үзэлттэй залуусын сэтгэлд хүрсэн бүтээл юм.
ENKHE x ERKHEM

Enkhe x Erkhem - Сар чам руу
Хип хоп болон зөөлөн аялгууг маш чадварлагаар хослуулсан хайрын дуу. Үгийн сонголт тун баялаг, дахилт хэсгийн зөөлөн өнгө аяс нь дууг илүү чамин, сонсголонтой болгодог. Одоогоор Youtube дээр 5.4 сая үзэлттэй дуу болжээ.
Enkhe x Erkhem - Чиний тухай
Youtube дээр 22 сая гаруй үзэлт авсан нь тэдний хамгийн амжилттай уран бүтээлүүдийн нэг гэдгийг илтгэнэ. Аялгуу, хэмнэл, мэдрэмж бүхэн нь төгс зохицсон бөгөөд клипний видео эдитинг нь тун сонирхолтой хийгдсэн байдаг.
Enkhe x Erkhem - Түүнийгээ бодоход
“Түүнийгээ бодоход нүд минь хөгжим айзмаараа жиргэнэ, Түүнийгээ бодоход нүд минь нааш цаашаа эргэнэ” гэх чихэнд чимэгтэй дахилтаараа олон мянган сонсогчдыг татсан дуу. Одоогоор 15 сая үзэлттэй бөгөөд сонсогчдын хамгийн дуртай дуунуудын нэг юм.
NOUBOLD

Noubold - 3 хэмжээст
Зөөлөн эхлэлтэй аялгуунаас эхлээд клипэн дээрх бүжгийн хэмнэл, өнгө тавилт нь маш чамин. Клипний өнгө аяc хар бараан өнгө аястай ч клипний шилжилтүүд болон дахилт хэсгийн хэмнэлтэйгээ төгс зохицсон үзүүштэй бүтээл болсон. Одоогоор 425,000 үзэлттэй бүтээл болжээ.
Noubold - Чамд хүрэхийн тулд
Шар болон цагаан өнгөний хослол бүхий видео клип нь дууны өнгө аястайгаа сайн зохицдог. Үзэгчид энэхүү дууны клипийг үзээд маш богино хэмжээний, чанартай мюзикл кино үзсэн мэт сэтгэгдэл үлддэг хэмээн онцолдог.
Noubold - Төсөөлөл бүхэн
Одоогоор 8.8 сая үзэлт хүрээд байгаа энэхүү бүтээл нь Bektor Petrovic, Toshiari нар хамтарсан бөгөөд “Төсөөлөл бүхэн чи... Тунгаагаад хэрэггүй, Хүслийг минь дийлэхгүй, Хүндэгийг минь дүүргэдэг” гэх дахилтаараа залуусын сэтгэлд хоногшсон хит дуу юм.
FRUITYBAACHKA & BEKTORPETROVIC

Fruitybaachka & Bektorpetrovic - Day in ur life
Энэ жил цацагдсан хэдий ч аль хэдийн 5.8 сая үзэлт авч чадсан энэ жилийн том хит дуунуудын нэг юм. Хурдан бөгөөд эерэг хэмнэлтэй, үгийн сонголт сайтайгаас гадна клипний өвөрмөц хэв маяг нь сонсогчдод их таалагддаг.
Fruitybaachka & Bektorpetrovic - Тэрбум
Хоёр уран бүтээлчийн чадварлаг хослолыг харуулсан цоглог хэмнэлтэй хип хоп дуу билээ. Тэдний зохицол, эрч хүч нь сонсогчдоос өндөр үнэлгээ авч, залуусыг байлдан дагуулсаар байна. Одоогоор тус дуу нь 817,000 үзэлт авчээ.
Fruitybaachka & Bektorpetrovic - FO SHO
Орчин үеийн тренд төрхийг тусгасан, өндөр чанартай клиптэй онцлох уран бүтээл. Эерэг бөгөөд эрч хүчтэй, цоглог хэмнэлээрээ залуусын сонсох дуртай дуунуудын нэг болжээ. Одоогоор 300,000 хандалттай байгаа юм. Сүүлийн жилүүдэд Fruitybaachka & Bektorpetrovic 2 дуучны хамтарсан дуунууд их гарч байгаа юм.










