Дэлхийн хамгийн алдартай 10 дуучин


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-04-07

2024 оны гуравдугаар сарын байдлаар дэлхийн хамгийн алдартай дуучдын жагсаалтыг RouteNote-ээс гаргажээ. Тус жагсаалтыг Spotify, Apple Music, Pandora, Deezer, SoundCloud, Facebook, Instagram, Tiktok, болон Youtube-ын дагагч, үзэлтийн тоогоор эрэмбэлжээ.  

Taylor Swift 

Жагсаалтыг Taylor Swift тэргүүллээ. Тэрээр АНУ-ын дуучин, ая зохиогч, жүжигчин бөгөөд саяхан тэрбумтны эгнээнд элссэн билээ. 52 удаа Грэммид нэр дэвшиж, 14 удаа ялалт байгуулсан ба дөрвөн жил тасралтгүй “Оны шилдэг цомог” шагналыг хүртэж байна. 2019 оны байдлаар 200 сая гаруй пянз борлуулжээ. Мөн тэрээр “The Eras” аялан тоглолтоороо хамгийн их орлого олсон алдартан болсон билээ.  

Justin Bieber 

“One Time”,“Baby” гэх дуугаараа танигдсан Канад Улсын дуучин Жастин Бибер жагсаалтын хоёрдугаар байранд эзэлжээ.  Тэрээр дуучнаас гадна хөгжимчин, жүжигчин, ая зохиогч бөгөөд дэлхий даяар 150 сая гаруй цомог борлуулсан байна. 

The Weekend 

The Weekend бол Канад Улсын дуучин, ая зохиогч, жүжигчин билээ. “Blinding Lights”, “Starboy”, “Save Your Tears”, “Popular”, “Die for You” зэрэг олон хит дуутай гэдгээрээ алдартай. Өнгөрсөн онд “The Idol” нэрт киногоо үзэгчдийн хүртээл болгосноор түүний жүжиглэх чадварыг үзэгчид ихэд сайшаасан юм. Тус киноны “One of the Girls” дууг Jennie, Lily Rose Depp-тэй хамтран дуулсан нь 2023 оны хит дуу болсон гэхэд буруудахгүй. Мөн дэлхий даяар 113 сая гаруй цомог борлуулсан байна. 

Drake 

Drake бол Канадын реппер, дуучин, ая зохиогч, продюсер, жүжигчин, бизнесмен юм. Анх “Degrassi: The Next Generation” нэрт өсвөр үеийнхэнд зориулсан кинонд дүр бүтээсэн нь түүнийг багагүй алдартай болгожээ. Гэвч тэрээр 2007 онд өөрийн “Replacement Girl” гэх дууг гаргаснаар жүжиглэхээс илүүтэй дуулахаар шийдсэн байдаг. Drake дэлхий даяар 170 сая гаруй цомог борлуулж, таван Грэмми шагнал хүртжээ. Түүний “One Dance”, “Rich Baby Daddy”, “IDGAF”, “God’s Plan” зэрэг дуунууд нь алдартай.  

Ariana Grande 

Өөрийн үзэсгэлэнтэй төрх, уянгалаг дуу хоолойгоороо олноос онцгойрох АНУ-ын дуучин, ая зохиогч, жүжигчин Ariana Grande жагсаалтын тавдугаар байранд багтжээ. Бид түүнийг “Victorious” цувралын Cat Valentine дүрээр нь сайн мэднэ. “We Can’t be Friends”, “7 rings”, “Side to Side”, “The boy is Mine” зэрэг олон дуунаас нь түүний уянгалаг хэр нь хүчирхэг хоолойг сонсож болно.  

Rihanna 

Риана бол бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг. Риана 2007 онд “Umbrella” гэх дуугаа цацсан нь түүний амжилтын эхлэл болжээ. Үүнээс хойш “Diamonds”, “We Found Love”, “Only Girl”, “Love on the Brain” гэх олон хит дуунуудаа гаргасан ба Грэммигийн есөн шагналтай.  Түүний дуунууд одоо ч  Billboard Hot 100-т багтдаг. 

Beyonce 

АНУ-ын хөгжмийн түүхэнд хамгийн том нөлөө үзүүлсэн дуучин бол Beyonce. Тэрээр нийтдээ Грэммигийн 32 шагналыг хүртсэн. Beyonce дуулахаас гадна продюсер, визуал зураач, бизнес эрхлэгч билээ. Буяны байгууллагад маш их хандив өгдөг гэдгээрээ олны дунд алдартай. Мөн дэлхий даяар нийт 200 сая гаруй пянз борлуулсан байна. 

Ed Sheeran 

Ed Sheeran бол Их Британи Улсын дуучин, ая зохиогч юм. Тэрээр нийтдээ 150 сая гаруй пянз борлуулсан. Энэ нь Их Британи улсын хөгжмийн түүхэн дэх хамгийн их борлуулалттай цомгийн жагсаалтад багтжээ. Түүний “Shape of you”, “Perfect”, “Thinking Out Loud”, “Give Me love” гэх дуунууд нь алдартай.  

Bad Bunny 

Bad Bunny бол Пуэрто Рикогийн реппер, дуучин юм. Тэрээр испани хэлээр дуулдгаараа олон улсад илүүтэй алдаршсан ба өмнө жил Грэммигээс шагнал хүртсэн.  Түүний “Un Verano Sin Ti” дуу нь Грэммигээс шагнал хүртсэн анхны испани хэл дээрх дуу болжээ. Bad Bunny карьерынхаа туршид гуван Грэмми, дөрвөн Латин Грэмми, найман Billboard Music Awards,  13 Lo Nuestro шагналтай.  

Eminem 

Дэлхий даяар 300 сая гаруй цомог борлуулан, Грэмми шагналыг  эзэн болсон, АНУ-д  удаа хүртэж,  2000-аад оны хамгийн их цомог борлуулсан уран бүтээлч бол реппер, дуу зохиогч, продюсер, жүжигчин Эминем билээ. Тэрээр дэлхийн бүх цаг үеийн шилдэг уран бүтээлчдийн тоонд багтдаг бөгөөд ямар ч төрөлд хамгийн агуу, нөлөө бүхий уран бүтээлчдийн нэгд зүй ёсоор багтдаг. Мөн Billboard 200 жагсаалтад найман дуу нь дараалан тэргүүлсэн цорын ганц уран бүтээлч юм. Түүний “Mockingbird”, “Without Me”, “The Real Slim Shady” болон дуучин Rihanna-тай хамтран дуулсан “Love The Way You Lie” зэрэг олон дуу нь хит болсон.  

Эх сурвалж: RouteNote 

#нийтлэл