Гуравдугаар сард үзэгчдийн хүртээл болох К-драмууд


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-03-05

К-драма урлаг нь хайр дурлал, нөхөрлөл, гэр бүл, хувийн амжилт, өсөлт хөгжилт, хүмүүсийн харилцааны нарийн төвөгтэй байдлыг чадварлаг дүрсэлж чаддагаараа онцлог билээ. Ингээд гуравдугаар сард үзэгчдийн хүртээл болох к-драмуудыг багцлан хүргэе.  

“Wonderful World” 

Цацагдах өдөр: Гуравдугаар сарын 1 

Үйл явдал: Шударга бусаар хүүгээ алдсан Ин Сү Хён болон сургуулиа орхисны дараа хүнд хэцүү амьдралыг туулж буй Квон Сун Ёол нарын тухай өгүүлэх сэтгэл хөдөлгөм триллер кино юм. 

“Queen of Tears” 

Цацагдах өдөр: Гуравдугаар сарын 9 

Үйл явдал: Тус драма нь өөрсдөдөө тулгарч буй саад бэрхшээлийг даван туулж буй хосуудын талаар өгүүлэх хайрын тухай, хөгжилтэй цуврал юм. Пэг Хён Ү бол Queens группын хуулийн талыг хариуцсан захирал. Харин түүний эхнэр Хун Хэ Ин бол баян айлын өв залгамжлагч, Queens группын их дэлгүүрүүдийн хатан гэгддэг эмэгтэй. Тэдний хайр дурлалын асуудал хэр адал явдалтай байх бол? 

“The Midnight Studio” 

Цацагдах өдөр: Гуравдугаар сарын 11 

Үйл явдал: Хан Бом бол хүсэл тэмүүлэлтэй хуульч бүсгүй. Харин Сео Ки Жу бол зөвхөн талийгаачдад зориулсан мэргэжлийн гэрэл зургийн студи ажиллуулдаг залуу. Үргэлж сүнснүүдийн дунд эрсдэлтэй байдаг Сео Ки Жу-тай Хан Бом учирснаар тэдний адал явдалт хайрын түүх эхэлнэ. 

“Chicken Nugget” 

Цацагдах өдөр: Гуравдугаар сарын 15 

Үйл явдал: Мин А бол аавын хайртай охин. Тэрээр нэгэн өдөр хаанаас гарч ирсэн нь үл мэдэгдэх нууцлаг машины товчлуур дээр дарснаар шарсан тахиа болон хувирна. Мин А-ын аав Чой Сун Ман болон дадлагажигч Ко Бэк Жун нар хамтран охиноо эргүүлэх авчрахаар бүхий л чадлаараа хичээж буйг инээдмийн цуврал юм.  

“The Destiny Changer” 

Цацагдах өдөр: Гуравдугаар сарын 15 

Үйл явдал: Мэргэ төлөгч Гум Тэ Ён болон бөө Мин Со Ёо нар учир битүүлэг хэргүүдийг тайлж буйг өгүүлэх уран зөгнөлт кино юм. 

“Grabbed by The Collar” 

Цацагдах өдөр: Гуравдугаар сарын 18 

Үйл явдал: Эрэн сурвалжлагч Со Жун Вон ба мөрдөгч Ким Тэ Хэон нар цуврал аллагыг илрүүлэхийн тулд хамтран ажиллана. Тэдний хайрын түүх болон Со Жун Воны хуучин найз залуугийн тухай өгүүлэх романтик, триллер драма юм. 

“Hide” 

Цацагдах өдөр: Гуравдугаар сарын 23 

Үйл явдал: На Мүн Ён, Ча Сон Жэ бол аз жаргалтай гэрлэсэн хосууд. Гэвч нэгэн өдөр нөхөр Ча Сон Жэ нь ор сураггүй алга болно. Тэрээр нөхрийгөө хайн, яагаад алга болсон нууцыг мэдэхээр тэмцэнэ. 

“Beauty and Mr. Romantic” 

Цацагдах өдөр: Гуравдугаар сарын 23 

Үйл явдал: Шилдэг жүжигчин Пак До Ра болон кино найруулагч, продюсер Го Пил Сүн нарын тухай өгүүлэх адал явдалт кино юм.  

“A Profitable Cage” 

Цацагдах өдөр: Гуравдугаар сарын 25 

Үйл явдал: Оргил дээрээс унасан од эмч Жин Су Жи болон шинэхэн эмч Чае Ву Ри нарын тухай өгүүлэх сэтгэл татам романтик драма юм. 

“The Escape of the Seven: Resurrection” 

Цацагдах өдөр: Гуравдугаар сарын 29 

Үйл явдал: Тус цуврал нь “The Escape of the Seven” киноны дараагийн бүлэг юм. Эл цувралд өөрсдөөсөө бусад бүх зүйлийг устгах хүйтэн сэтгэлтэй долоон хүний тухай өгүүлдэг. Харин хоёрдугаар бүлэгт Маттью Ли-тэй хамтрах шинэ эсрэг дүр гарч ирснээр үйл явдал өрнөнө. 

“Jazz for Two” 

Цацагдах өдөр: Гуравдугаар сард (Өдөр нь тодорхойгүй) 

Үйл явдал: Вү Ён бол жазз хөгжимд дуртай ахлах сургуулийн сурагч. Харин Хан Тэ И гэмтэл авсны улмаас жазз хөгжмийг үзэн яддаг оюутан. Тус драма нь ахлах сургуулийн хоёр хөвгүүний хайрын тухай өгүүлэх романс төрлийн кино юм.   

Эх сурвалж: Soompi.com 

#нийтлэл