Дуучин Жисү “BLISSOO” гэх өөрийн агентлагаа байгууллаа


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2024-02-22

Blackpink хамтлагийн гишүүн Жисү BLISSOO гэх уран бүтээл болоод бусад чиглэлд үйл ажиллагаа явуулах өөрийн компаниа байгуулснаа цахим хуудсаар дамжуулан мэдээллээ. 

Тэрээр инстаграммдаа: Шинээр байгуулж буй “ BLISSOO” компаниа танилцуулж буйдаа баяртай байна. Та бүхэнд аз жаргал бэлэглэхийн төлөө бүхнээ зориулах тул түр хүлээж байгаарай. Цаашид BLISSOO болон BLACKPINK-ийг хайрлаж, дэмжиж байхыг хүсэе, баярлалаа гэв. Хэдий тэрээр өөрийн бие даасан агентлаг байгуулсан ч YG энтертайнметтай хамтын ажиллагаагаа хэвээр үргэлжлүүлэх юм.  

BLISSOO гэх  үг нь аз жаргалын дээд гэх утгатай аж. Ингээд Жисүгийн шинэхэн агентлагийн албан ёсны веб хуудсуудтай танилцана уу. 

Албан ёсны вэбсайт: https://blissoo.co.kr 

Twitter: https://twitter.com/officialBLISSOO 

Instagram: https://www.instagram.com/blissoo_official 

YouTube: https://www.youtube.com/@official_BLISSOO 

Эх сурвалж: Soompi

  

#мэдээ