Солонгос улс Kпоп урлагийн төрөлжсөн ахлах сургууль нээнэ


О.Батхишиг | YOLO.MN
2024-01-10

Бусан хотын Боловсролын газраас өнгөрсөн ням гарагт удахгүй хаагдах дунд сургуулийг шинэчлэн Кпоп урлагийн төрөлжсөн ахлах сургууль байгуулна гэж зарлалаа.  

Yonhap News-ийн мэдээлснээр тус сургууль 2028 оны гуравдугаар сард хичээллэж эхлэнэ. Кпоп ахлах сургуульд дуу, бүжиг, хөгжмийн болон бусад урлагийн цогц хичээлүүдийг заана. Ийн хурдацтай хөгжиж буй Кпоп салбартай уялдуулж мэргэшсэн сургалт явуулах нь энэ салбарт амжилт гаргахыг эрмэлзэж буй сурагчдын эрэлт хэрэгцээг хангах зорилготой төдийгүй гадаад суралцагчдын тоог нэмж байна гэв.  

 

#мэдээ