IELTS шалгалтад бэлдэхэд туслах 7 YOUTUBE суваг


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-02-09

IELTS-ын шалгалтад бэлдэхэд заавал үнэтэй сургалтанд сууж, мөнгө үрэх шаардлагагүй гэж сонсож байсан л биз? Сайн хайж чадвал сургалтад сууснаас ч илүү үр дүн гаргах хичээлүүд интернэт дүүрэн бий. Тэгвэл бид энэхүү нийтлэлээр IELTS-д бэлдэхэд тань туслах хамгийн шилдэг 7 youtube сувгийг танилцуулах болно.

IELTS Liz

Энэхүү суваг нь IELTS шалгалтад бэлтгэгчдийн дунд нэлээд нэр хүндтэй. Хичээлүүд нь хэдий олон жилийн өмнөх ч гэлээ маш чанартай бөгөөд ихэвчлэн 5-15 минутын богино видеонуудтай учир таныг уйдаахгүй. Мөн Liz багшийн бусад хэрэгтэй зөвлөгөө болон жишээнүүдийг харахыг хүсвэл IELTS Liz гэсэн вебсайтаар нь зочлохыг санал болгож байна.

E2 IELTS

Сонсох, унших, бичих, ярих гээд бүх 4 хэсэгт зориулсан хичээлүүд байдгаас гадна жишиг тестүүдийг хариулттай нь оруулдаг. Мөн зарим хичээлүүд нь оноо багатай болон оноо ихтэй эсээнүүдийг харьцуулдгаараа онцлогтой.

IELTS Daily

Энэхүү хуудас нь IELTS-ын ярих хэсгээ бэлдэхэд зориулагдсан ба хүмүүсийн жишиг тестүүд дээр анализ хийн, зөвлөгөө өгдөг. Хичээлүүдийг үзсэнээр ярианы хэсэг дээрх хүмүүсийн гаргадаг түгээмэл алдаанууд болон тэдгээрээс хэрхэн сэргийлэх зэрэг зүйлсийг сурч болно.

IELTS Advantage

Бүх л төрлийн хичээлүүд ордог бөгөөд бусад өндөр оноо авахад туслах тактикууд, жишиг тестүүдийг багтаасан. 

BestMyTest

Мөн л бүх төрлийн чадвараа сайжруулахад туслах видео хичээлүүдийг маш цэгцтэй байдлаар оруулдаг. Энэхүү хаягаас та маш олон хэрэгтэй зөвлөгөөнүүдийг сурж авах болно.

English speaking success

Зөвхөн ярианы хэсгийг дагнаж заадаг энэхүү хаяг нь хичээлүүдээ маш сонирхолтой, хөгжилтэй аргаар заадаг учраас танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

Ielts-up online lessons

Энэ youtube хуудас нь бичих хэсгийнхээ оноог сайжруулахад туслах болно. Ielts шалгалтын эсээ бичих  хэсгүүдийг маш ойлгомжтойгоор тайлбарладаг ба мөн өндөр оноо авах бүтэц, жишээ эсээнүүд оруулдгаараа давуу талтай. 

Эх сурвалж: scrolldroll.com, Youtube

#Боловрол