Их Британид муур шиг хэмжээтэй том хархнууд олширч, асуудал дагуулах болжээ


Д.Төгөлдөр | YOLO.MN
2023-10-07

Их Британийн эрх баригчид Ланкашир дахь Бернли хотын төвийг "эзлэн авсан" муурын хэмжээтэй аварга том хархнуудтай хэрхэн тэмцэхээ мэдэхгүй байна гэж Daily Star мэдээлэв.

Мэрэгч амьтдын "халдлага" сүүлийн есөн сарын турш үргэлжилж байгаа аж. Хотын гудамжнууд аварга том хархнуудаар дүүрч, тэд гэгээн цагаан өдрөөр хогийн сав ухаж эмх замбараагүй байдал үүсгэж байгаа талаар Бернли хотын оршин суугчид гомдоллоод байгаа юм.

Бернли хотод үл хөдлөх хөрөнгө эзэмшигч Жимми Пиллинг хотын захиргааны хурлын үеэр тэрбээр хортон шавжтай тэмцэх компанийн ажилчид муурын хэмжээтэй мэрэгч амьтдыг барьж байгааг өөрийн биеэр харсан гэж мэдэгджээ. "Хархнууд юунаас ч айдаггүй бөгөөд зургаан метрийн өндөртэй хана, хашаа руу амархан авирч байна" гэж тэр хэллээ.

Есдүгээр сарын сүүлчээр Британийн хортон шавжийн мэргэжилтнүүд шавьж устгах хорт бодис үйлчилдэггүй аварга том хархнууд их хэмжээгээр бий болсон талаар зарласан билээ. 

Эх сурвалж: Daily Star

#мэдээ