НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо шинэ гишүүний элсэлтээ зарлалаа


YOLO.mn | YOLO.MN
2023-09-24

НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо (цаашид “НҮБ-ын ЗЗХ” гэх) нь НҮБ–аас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийн талаарх мэдлэг, ойлголтыг хүүхэд, өсвөр үеийнхэн, залууст хүргэх, мөн хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээнд хүүхэд, залуусыг төлөөлөх, оролцоог хангах зорилготой НҮБ-ын дэргэдэх сайн дурын залуучуудын хороо юм. 
Тус хороо нь анх 2006 онд НҮБ-ын Хүн амын сангийн дэргэд байгуулагдаж байсан бөгөөд 2008 онд НҮБ-ын ЗЗХ болон өргөжиж байгуулагдсан. НҮБ-ын ЗЗХ нь одоогоор хүүхэд, залуучуудын байгууллагын төлөөллөөс бүрдсэн 15 гишүүнтэйгээр Монгол дахь НҮБ–ын төрөлжсөн байгууллагууд, иргэний нийгэм болон төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 

Шаардлага: 

  • 16-24 настай Монгол улсын иргэн 
  • Тогтвортой хөгжлийн зорилгууд болон залуучуудын хөгжилд хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй байх 
  • Ямар нэгэн залуучуудын нийгэмлэг төлөөлдөг бол давуу тал болно (Төрийн бус, сайн дурын, иргэний нийгмийн байгууллага эсвэл оюутан сурагчдын холбоо, клуб) 

Шалгаруулалт дараах 3 хэсгээс бүрдэнэ: 

  •  Өргөдөл хүлээн авах 
  • Ярилцлага 
  • Төслийн ажил 

Өргөдлийг 9 дүгээр сарын 27-ны өдрийн 23:59 (GMT+8) хүртэл хүлээн авна. 
 
https://forms.gle/t4SQY4cVQQ2TJxrn6 

#мэдээ