MonPay-ийн хамт олон Mobile Legends тоглоомын дэлхийн шилдэг багийг 1 жилийн турш ивээн тэтгэхээр боллоо


YOLO.mn | YOLO.MN
2021-11-22

Үндэсний төлбөрийн шийдэл monpay апликейшныг гаргагч Мобифинанс ББСБ нь Esport-ын дэлхийн шилдэг 10 багийн жагсаалтад багтсан Positive Gaming багийг нэг жилийн турш ивээн тэтгэхээр боллоо.

Мобифинанс ББСБ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Үнэнбат болон Positive Gaming багийн ерөнхий үйл ажиллагааг хариуцдаг Текномад Гейминг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Түшигт-Эрдэнэ нар ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, энэхүү үйл явдлыг баталгаажуулсан юм. Уг гэрээ нь энэ оны 11 дүгээр сарын 20-ноос эхэлж буй бөгөөд Мобифинанс компани өмнө нь 4 сарын хугацаатайгаар Positive Gaming багийн ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байсан билээ.

Positive Gaming баг нь дэлхий дахинаа 100 сая гаруй тоглогчтой, гар утасны Mobile Legends тоглоомоор дагнан хичээллэдэг. Тэд багаараа 1500 гаруй тоглолт хийснээс 92%-д нь ялалт байгуулж, дэлхийн шилдэг 10 багийн жагсаалтад багтах болсон. Мөн 3 тоглогч нь дэлхийн шилдэг 100 тоглогчийн жагсаалтад багтаж буй нь тус багаас онцлох бас нэгэн амжилт юм. Мобифинанс компанийн өмнөх болон шинэ гэрээний ивээн тэтгэлгийн хүрээнд Positive Gaming багийн гишүүд Турк улсад өөрсдийн бэлтгэлийн байранд амьдарч, бэлтгэлээ эрчимтэй хангаж байна. Тэд өнгөрсөн сарын хугацаанд Европын 3 тэмцээнд орж, гурвууланд нь 2-р байранд орж, өндөр амжилт үзүүлжээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Positive Gaming баг Туркийн мэргэжлийн лигт багтах болсноос гадна Mobile Legends тоглоомын ирэх жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авахын тулд сорил тэмцээнүүддээ оролцож эхэлжээ.

Ташрамд сонирхуулахад, Esport сонирхогчид маань monpay апп дээрээс Mobile Legends, PUBG Mobile, NBA 2K22 Steam зэрэг тоглоомууд, мөн Steam wallet-аа хялбархан цэнэглэх боломжтой байдаг. MonPay-ийн хамт олон цаашид бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэхээр ажиллаж байна.

#Мэдээ #Спорт #Технологи