Оюутны байранд орохын өмнө дагаж мөрдөх санхүүгийн 5 зөвлөгөө


YOLO.mn | YOLO.MN
2023-09-09

Хөдөө орон нутгаас их хотод хөл тавин бие даан амьдарч буй оюутан залуусын заавал анхаарах нэг чухал асуудал бол санхүүгийн үр ашигтай хэрэглээ юм. Тиймээс бид энэ нийтлэлдээ санхүүгийн хувьд чухалчлах үнэт 5 зөвлөгөөг хүргүүлж байна.  

Цагийн  ажил хийх 

Өдөр тутмын хэрэглээний мөнгө, ахуйн зардлаа ар гэрийнхнээсээ байнга авах нь хүндрэлтэй. Тийм учраас хичээлийн хажуугаар өөрт тохирсон ачаалал бага цагийн ажил хийх нь зүйтэй.  

Сарын төсвөө хөтлөх 

Санхүүгээ хянадаггүй хүмүүс хэт өндөр зарлага гаргаж, үр ашиггүй зүйлд мөнгөө зарцуулах нь элбэг. Тиймээс та сар бүр хэдэн төгрөг ахуйн зардал, хэрэглээ, хоол унааны мөнгөнд зарцуулахаа урьдчилан төлөвлөж сахилга баттай байх хэрэгтэй. Орлого, зарлагаа хянахын тулд Excel хүснэгтийг ашиглах нь хялбар байх болно. 

Бичиж тэмдэглэхэд суралцах 

Өдөр бүр хэдэн төгрөгийг яг юу юунд зарцуулсан гэдгээ бичээд үзээрэй. Ингэснээр шаардлагагүй зүйлд мөнгө үрдгээ анзаарч мэдэхээс гадна санхүүгийн хувьд хариуцлагатай байдалд суралцана. 

Зээлийн аппликейшнээс татгалзах  

Та аль болох зээлийн апплейкш ашиглахаас зайлсхийгээрэй. Учир нь өөрийн үндсэн мөнгөө зарлагдан дууссаны дараа зээлийн аппаар мөнгө зээлснээр чөтгөрийн тойрогт орж байна гэсэн үг. Сарын орлого хэрэглээний зардлаараа зээлээ төлмөгц гар дээр үлдэх үндсэн мөнгөгүй болсон та дахиад л зээл авах болно. Тиймээс өөрийн зардлаа зөв тооцоолж сураарай.   

Хямд төсөр сонголт хийх 

Дотуур байранд амьдрах болсноор та хэмнэлттэй амьдралд хөл тавьж байна гэсэн үг. Тиймээс өөрийн хүссэн амттан, төдийлөн хэрэгтэй биш үр ашиггүй зүйлд мөнгө зарлагдахаасаа өмнө санхүүгээ нэг тооцоолоод үзээрэй. Хүсэл гэхээсээ илүү "хэрэгцээ"-нд анхаарлаа хандуулах хэрэгтэй. 

#нийтлэл