Селена Гомез, Майли Сайрус, Ариана Гранде нар фенүүдээ зэрэг баярлууллаа


YOLO.mn | YOLO.MN
2023-08-25

Дуучин Селена Гомез, Майли Сайрус, Ариана Гранде нар өнгөрөгч Пүрэв гарагт шинэ дуугаа зэрэг цацсан нь поп ертөнцийг гайхширууллаа. Ингээд үзэсгэлэнт дуучид фенүүдэдээ ямар уран бүтээлээр гэнэтийн бэлэг барив.  

Селена Гомез  

Тэрээр өнгөрсөн долоо хоногт зуны сүүлийн өдрүүдийг үдсэн шинэхэн уран бүтээлээ цацна гэдгээ хэлээд амжсан. Энэ дуу нь “Single soon" нэртэйгээр фенүүдийнхээ сонорт хүрлээ.  

Майли Сайрус 

Майли Сайрус "Used to Young" дуугаа үнэнч шүтэн бишрэгчдэдээ зориулсан гэдгээ өөрийн цахим хуудсандаа бичжээ. Мөн түүний дуусашгүй  гоо үзэсгэлэнгийн нэг хэсэг гэдгийг онцолсон юм.  

Ариана Гранде 

Энэхүү уран бүтээл нь түүний 2013 онд  гаргасан "Yours Truly" нэртэй анхны цомгийн дижитал люкс хувилбар аж.  

Эх сурвалж: CNN

#мэдээ