Хакерууд Youtube дээрх хамгийн олон хүн үзсэн бичлэгийг устгажээ


А.Ихсанаа | YOLO.MN
2018-04-11

Youtube хакеруудын бай болж, маш олон үзэгчтэй байсан хөгжмийн бичлэгүүд устжээ. Ялангуяа Youtube дээрх бүх цаг үеийн хамгийн олон хүн үзсэн бичлэг болох “Despacito” устсан байна.

Хакерууд бичлэгийн нүүр зургийг нь одоо Netflix-ээр гарч буй Casa de Papel хэмээх цувралын зургаар сольжээ. “Despacito”-оос гадна Chris Brown, Shakira, Selena Gomez, Drake зэрэг уран бүтээлчдийн бичлэгүүд мөн алга болсон байна. Энэ бүх уран бүтээлчдийн бичлэгүүд нь Vevo хамтралын нэр дээр бүртгэлтэй сувгууд дээр байжээ.

Одоогийн байдлаар хакерууд тухайн хаяг бүрийн хандах эрхийг олсон уу, эсвэл Youtube-ийн серверт халдсан уу, гэдэг нь тодорхойгүй байна.

Өөрсдийгөө Prosox ба Kuroi'sh гэж нэрлэсэн хакерууд бичлэгүүдийн доор нь "Палестинийг чөлөөл" хэмээн бичжээ.

ШИНЭЧЛЭЛТ: Despacito бичлэг хэдхэн минутын өмнө дахин хэвийн гарч эхэлжээ. Одоогийн байдлаар яг ямар нөхцөл байдал үүсэж, бичлэг хэсэг хугацаанд алга болсон нь тодорхойгүй хэвээр байна.

#Youtube #Hacker