Тэтгэлэгт хэрхэн сайн эсээ илгээх вэ?


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-08-23

Намар дотоод болон гадаадын олон тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагддаг.  Мэдээж тэтгэлгийн хамгийн чухал хэсэг бол хувийн эсээ юм. Тэгвэл тэтгэлэгт хэрхэн сайн эсээ илгээх талаар бяцхан зөвлөгөө хүргэе.  

Судалгаа хийх

Эсээнийхээ асуултыг сайн ойлгож үүнтэй холбоотой, чухал гэж бодсон сэдвүүдээр уншиж үзэх нь санаагаа олоход тань нэмэр болно. Мөн бусад хүмүүсийн эсээг уншиж үзэх нь эхлэхэд илүү хялбар болгож өгнө.  

Төлөвлөх

Цагийн гарз мэт санагдаж магадгүй ч үнэндээ сайн эсээ бүр төлөвлөгөөтэй байдаг ба энэ нь танд эсээгээрээ юуг ойлгуулах гэж байгааг тань харуулахад болон сэдвээсээ хазайхгүй байхад туслах болно.  

Эхний нооргоо гаргах

Хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй байгаа бол зүгээр л цаас аваад сэдвийн дагуу толгойнд тань байгаа санаануудаа гаргаад үзээрэй, тэгвэл аяндаа бичих юм ундрах болно.  

Бүтцээ тодорхой байлгах-Нэг урт юм л нуршаад байлгүй санаанаасаа хамаараад хэд хэдэн цогцолбортой байлгах нь чухал. Гол санаануудаа барьж аваад түүнийгээ батлах баримт нотолгоо, номын эшлэл, алдартай хүний хэлсэн үг гэх мэтээр эсээгээ баяжуулж өгөөрэй.  

Дүгнэлт

Энэ бол эсээний хамгийн чухал хэсэг ба уг хэсгээр дамжуулж энэхүү эсээгээрээ яг юуг ойлгуулах гээд байгаагаа тодорхой болгож өгөх нь зүйтэй.  

Засварлах

Эсээг нэг удаа бичээд л төгс болчихгүй. Тиймээс ахин дахин уншиж засварлах мөн өөр хүнээр уншуулж саналыг нь сонсоод үзэх ч гэмгүй шүү.  

Мэдээж ямар ч шинэ чадвар сурч байгаатай адил нэг шөнийн дотор сайн эсээ бичигч болчихгүй. Харин маш олон удаагийн давтлага, засварлалт таны бичих түвшинг мэдэгдхүйц хэмжээн дээшлүүлэх болно. 

Эх сурвалж: oxfordscholistaca.com  

#мэдээ