Эмэгтэй хүнд таалагдах 5 үнэртэй ус


Хажуугаар зөрөх төдийд үнэртэй усны сэнгэнэсэн үнэр үнэртэхэд арагч эргэж харах нь элбэг. Эмэгтэй хүнийг арагш эргэж харахад хүргэх гайхам сайхан үнэртэй, эмэгтэй хүнд таалагдах 5 үнэртэй усны жагсаалтыг хүргэе.

  1. Channel-Allure

Энэхүү үнэртний найрлагыг авч үзвэл 80-85% спиртэд 5-15% анхилуун охь агуулагдана. Ихэвчлэн зөөлөн сэнгэнэсэн үнэртэй тул зуны сүрчиг ч хэмээн нэрлэх нь бий.

  1. Narciso rodriguez for her

Сонин хачин үнэр толгой мансууруулж, бусдын анхаарлыг татах эмэгтэй хүнд таалагддаг.Жүржийн цэцэг, османтус болон амбрын үнэр ванилтай хосолжээ. Бага зэргийн нялуун төдий, гэхдээ үе үе сэнхийсэн пудрын үнэр үнэртэнэ.

  1. Zara-Seoul

Хурц тод байдлыг илтгэнэ. Хурц үнэртэй тул зүрхэлсэн нэг нь л түрхэж чадах байх. Эмэгтэйчүүдийн зүрхийг эзэмдэхийг хүссэн бол туршаад үзэхэд буруу юу байх вэ.

  1. Acqua di gio

Энэ нь эрэгтэй хүнд зориулагдсан анхилуун усан ангилалын сүрчиг юм. Тийм ч түгээмэл биш үнэртэй ус бөгөөд түгээмэл үнэртэнд дургүй эмэгтэйд таалагдах нь гарцаагүй. Найрлагадаа нил ягаан цэцэг, нимбэгний охь агуулсан.

  1. Blue Channel

Энэ нь анхилуун, модлог ангилалын сүрчиг юм.  Найрлагадаа цагаан гаа, хуш модны охь агуулсан. Өдөр тутамдаа хэрэглэхэд тун тохиромжтой сайхан ус.

#Perfume #Үнэртэн