Олон улсын таван төрөлт спортын тэмцээнээс манай улс анхны медалиа хүртлээ


YOLO.mn | YOLO.MN
2023-08-12

БНСУ-ын Хаэнам хотноо зохион байгуулагдаж буй "Haenam Korea Open International Modern Pentathlon Competition" тэмцээнд манай улсын гурван тамирчин оролцож байна. 

Усан сэлэлт, туялзуур сэлэм, морь, гүйлтийн буудлагын таван төрөлт тэмцээнд Хан-Уул дүүргийн 130 дугаар сургуулийн сурагч А.Билэгт  U17 насны ангилалд Ази тивийн 11 орны 81 тамирчинтай өрсөлдөн хүрэл медаль хүртлээ. Мөн тус ангилалд өрсөлдсөн Т.Мөнх-Ундрага тавдугаар байранд орлоо.

Тамирчид ирэх сард Ханжоу 2023 Азийн наадамд мөн оролцоно.

Ийн  манай улс пентатлон буюу таван төрөлт спортоор олон улсаас анхны медалиа хүртэн түүхийн нэгэн шинэ хуудас нээгдлээ.

#мэдээ