Белла Хадидад юу тохилдов


YOLO.mn | YOLO.MN
2023-08-08

Топ загвар өмсөгч Белла Хадид энэ жил загварын шоунуудад оролцохгүй. Учир нь тэрээр өөрийн инстаграмдаа эмчлүүлж буй зургаа тавин эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн загварын тайзнаа хэсэгтээ гарахгүй. Эмчилгээ хийлгээд хэвийн болмогц эргэн ирнэ хэмээн мэдэгджээ. 

Хадид хачигт халдварладаг “лайм”-ын өвчтэй бөгөөд халуурах, жихүүдэс хүрэх, бие өвдөх, тунгалгийн зангилаа хавдах, хүзүү хөших, амьсгал давчдах, толгой өвдөх, ядрах, тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тэрээр өнгөрсөн жил "Vogue" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа наймдугаар ангиасаа өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн тухайгаа ярьсан. 

Жил бүр ойролцоогоор 476,000 Америкчууд лаймын  өвчнөөр өвчлөн эмнэлэгт ханддаг аж.  Тус өвчнийг эмчлүүлээгүй тохиолдолд халдвар нь үе мөч, зүрх, мэдрэлийн системд тархдаг байна.

 

#мэдээ