Ариана Гранде-ийн “Into You” дуу Youtube дээр нэг тэрбум үзэлттэй боллоо


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-07-19

Дуучин Ариана Гранде-ийн Dangerous Woman цомгийн "Into You" дууны клип YouTube дээр нэг тэрбум үзэлттэй боллоо. 

 Into you  дуу нь 2016 онд цацагдсан  даруйдаа Billboard Hot 100 жагсаалтын 13-т жагсаж байсан билээ.  

Дуучин бүсгүй одоогоор зургаа дахь цомгоо гаргахаар ажиллаж байгаа бөгөөд цомгийнхоо нээлтийн товыг хараахан зарлаагүй ч шүтэн бишрэгчид нь тэсэн ядан хүлээж буй аж. 

Эх сурвалж: billboard.com 

 

#мэдээ