Зургаан сарын дотор хөгжүүлэгч болоод тэргүүлэх компаниудад шууд ажилла


YOLO.mn | YOLO.MN
2021-12-02

Компьютер, мэдээллийн технологийн салбар 2016 оноос 2026 он хүртэл 13 хувиар өсөх төлөвтэй байгаа нь бусад бүх мэргэжлийн өсөлтийн хурдаас өндөр үзүүлэлт ба 2026 он гэхэд энэхүү салбарт 557,100 ажлын байр шинээр бий болох төлөвтэй байна.

Дижитал ертөнц нь маш хурдацтай хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг тул энэ салбарт ажиллах, суралцах хүсэлтэй хүмүүс ямагт суралцаж, өөрийгөө хөгжүүлж байх нь нэн чухал болжээ.

Гэвч анхлан бие дааж суралцах үед хаанаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй байх, мөн суурь мэдлэгээ буруу сурснаас төөрөгдөлд орох зэрэг асуудлууд түгээмэл тулгардаг.
Тэгвэл энэхүү асуудлыг MStars Academy танд цогцоор нь шийдэхэд туслаж байна

Хөгжүүлэгч болохын тулд хаанаас эхлэх вэ? 

М-Си-Эс Венчерс компанийн санаачлагаар үүсгэн байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж буй MStars Academy нь ердөө зургаахан сарын дотор анхан шатнаас нь эхлэн веб хөгжүүлэлт бүрэн хийж дуусах хүртэлх хэмжээний мэдлэг, чадварыг “Fullstack Developer” хөтөлбөрөөрөө дамжуулан танд олгоно. 

MStars Academy нь сурагчдадаа хамгийн богино хугацаанд бодит үр дүнд хүрэх боломжийг олгоход чиглэн ажилладаг ба тохь тухтай анги танхим, хамгийн сүүлийн үеийн техник технологийг сургалтдаа ашигладгаараа давуу талтай.

MStar Academy нь Монгол Улсдаа төдийгүй дэлхийд өрсөлдөхүйц хөгжүүлэгчдийг сүүлийн үеийн технологи, заах арга зүйгээр бэлтгэж, хөтөлбөрийн амжилттай төгсөгчдөдөө тэргүүлэх технологийн компаниудад дадлага хийх, цаашлаад бакалаврын диплом шаардахгүйгээр ажиллах боломжтой бүтэн цагийн ажлын байраар хангах юм. Мөн та эдгээр компаниас сургалтын төлбөрийн тэтгэлэг ч авах боломжтой.

Fullstack Developer xөтөлбөр

Зургаан сарын турш үргэлжлэх уг цогц хөтөлбөрөөр анхан шатны, суурь мэдлэгээс эхлүүлэн тухайн суралцагч цаашид өөрийгөө бие даан хөгжүүлж чадварлаг хөгжүүлэгч болох бүрэн чадамжийг олгоно.

Хөтөлбөрт элссэнээр програмчлалын хичээлээс гадна хувь хүний карьер хөгжлийн хичээлүүд болон сургалтын төгсгөлд CV бэлдэх, ажил дээр гараад карьераа амжилттай удирдах зөвлөгөөг өгдөг зэргээрээ онцлогтой.

Тэгвэл FullStack хөтөлбөрт хамрагдсанаар ямар ур чадварыг эзэмших вэ?

Тус хөтөлбөрт хамрагдсанаар веб хөгжүүлэлтийн Back-End болон Front-End-ийг хамтад нь гүйцэтгэх чадварыг аль алиныг нь эзэмшинэ

Front-End Development

Front-End development гэдэг нь вебсайт болон мобайл аппликейшныг ашиглах үед дэлгэц дээр харагдах бүх график, өнгө дүрс, товчлуур, навигацийн цэс ,текст зэргийг хэрэглэгчдэд шууд харагдах болон харьцах хэсгүүдийг програмчлах юм.

Эзэмших программын хэл:

  • HTML, CSS
  • Javascript
  • ReactJS

Back-End Development

Back-End development гэдэг нь хэрэглэгчдэд үл харагдах хэсгийн системийн ажиллагаа, мэдээллийн сан зэргийг логик зохион байгуулалттайгаар програмчлах юм.

 

Эзэмших программын хэл:

  • Node JS
  • Express JS
  • Mongo DB

Хөтөлбөрт хамрагдан өөрт байгаа боломжоо нээхэд та бэлэн үү? 

MStars Academy яг одоо элсэлтийн бүртгэл авч байгаа бөгөөд хөтөлбөрийн талаар болон MStars Academy-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах вэб хуудсаас авах боломжтой. ---> https://academy.mstars.mn/ 

Бүртгүүлэх хүсэлтэй байвал ---> https://bit.ly/3wO6aIr 
Сурагчдын тоо хязгаартай тул та яараарай. 

“ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ТОД ГЯЛАЛЗАХ ЗАМЫГ ТАНЬ БИД ТОВЧИЛНО.”

-MStars Academy 

Facebook: https://www.facebook.com/mstars.academy
Instagram: https://www.instagram.com/mstars.academy/

#Технологи #Хөгжүүлэгч