Playlist: Бороотой өдөр сонсох 10 дуу


О.Батхишиг | YOLO.MN
2023-07-04

Бороо зүсрэн орох, цас хаялан будрах гээд байгалийн үзэгдэл бүхэн бидний дотоод мэдрэмжийг хөглөдөг. Өөрөө өөртэйгөө ярилцах, хайртай дотнын хүмүүстэйгээ хөгжилдөх тэр л агшин бүрд  дуу хөгжим хамгийн нандин эгшиг болдог билээ. Тэгвэл YOLO.mn сайтаас шиврэх бороотой эдгээр өдрүүдэд сонсох 10 дууг санал болгож байна. 

1. “Dog Days Are Over”- Florence+The Machine

2008 онд гарсан энэ дуу нь Florence+The Machineе-н  карьерын эхлэлийг тавьсан хит дуу юм. Цохилтод хөгжим нь танд шуурганы чимээг мэдрүүлэх бол ятгын гоцлол хөгжим нь борооны намуухан чимээг санагдуулна. 

2. “ I Will Follow You Into the Dark”- Death Cab for Cutie

Танд гунигтай хайрыг санагдуулах нь лав...

3. “Please, Please, Please Let Me Get What I Want”- The Smiths

Жонни Маррын гитарын аялгуу нь танд сэтгэл сэргээж, өөр ертөнцөд хөл тавьсан мэт ер бусын мэдрэмжийг төрүүлэх болно.  Бороо  намжиж ганц нэгхэн дусал мэдрэгдэх үед энэ дууг сонсохыг зөвлөе. 

4. “I Can’t Stand the Rain”- Ann Peebles

 Үргэлжилсэн бороо танд үнэхээр төвөгтэй мэдрэмжийг төрүүлж байгаа бол I Can’t Stand the Rain дууг сонсохыг санал болгож байна.

      5. "The Sound of Silence" - Simon & Garfunkel

“Миний үгс борооны дуслууд шиг намуухан...”

Энэ дууны үгс танд гунигтай, хоосон мэдрэмжийг төрүүлэх болно. 

  6. "Overgrown" - James Blake

 Бороонд юмс нэг л өөр харагдах нь бий. Overgrown  дууг сонссоноор гадаах ертөнцийг өөр нүдээр олж харах нь дамжиггүй. 

7. "Featherstone" - The Paper Kites

Энэ дуу өөдрөг, сэтгэл татам, гунигтай  гээд маш олон мэдрэмжийг нэгэн зэрэг төрүүлэх болно.  Өөрийгөө мэдэрч, сэтгэлээ чагнахад тань тус болно. 

 8. "Skinny Love" - Bon Iver

Сэтгэл хөдлөм энэ  дуу танд дулаахан мэдрэмжийг төрүүлнэ гэж найдаж байна.

 9. "What Kind of Love" - Childish Gambino

Дулаахан хөнжлөөрөө тулмаадаж хуччихаад хайрын тухай эргэцүүлэн бодонгоо энэ дууг сонсохыг зөвлөе. 

10."Singin' in the Rain" - Gene Kelly

Playlist-д тань салхи оруулах энэхүү жагсаалтыг "Singin' in the Rain" гэх сонгодог бүтээлээр дуусгая. Танд энэ дуу гайхалтай мэдрэмж өгч, аз жаргал бэлэглэх болно.  Мөн "Singing in the Rain" киног заавал үзээрэй гэж зөвлөж байна. 

Эх сурвалж: Live365

#Дуу хөгжим