Жүжигчин Киану Ривз хамтлагтайгаа эргэн нэгдэж, 20 жилийн дараа тоглолтоо хийлээ


Сондор | YOLO.MN
2023-06-05

Алдарт жүжигчин Киану Ривз хамтлагтайгаа эргэн нэгдэж, 20 гаруй жилийн дараа анх удаа олон нийтэд зориулсан тоглолтоо хийлээ.

Ривзийн басс хөгжимддөг гурвал Dogstar рок хамтлагт түүнээс гадна  Брет Домроуз, Роб Мэйлхаус нарын гишүүн байдаг ба саяхан тэд BottleRock Napa Valley хөгжмийн наадамд оролцохдоо 2002 оноос хойш анх удаа хамтдаа олны өмнө тоглосон нь энэ аж.

Түүх сөхвөл, тэд 1991 онд хамтлагаа байгуулж 2002 он хүртэл уран бүтээлээ туурвиж байв.

Dogstar хамтлагийнхан бямба гаригийн тоглолтынхоо агшинг олон нийтийн сүлжээнд хуваалцан “Тайзан дээр эргэн ирэхэд үнэхээр сайхан байна. Ямар гайхалтай өдөр байв аа. Эргэж ирж тоглолт хийх үнэхээр сэтгэл хөдөлж байна” хэмээн тайлбартаа бичжээ.

Dogstar-ийн сүүлчийн цомог гарснаас хойш 23 жилийн хугацаанд Ривзийн карьер өндөр байсан ч тэрээр "Хамтдаа тоглож, дуу бичиж, тайзан дээр гарахыгаа санасан. Энэ бол миний байнга санаж байсан зүйл юм" гэжээ. Тэд 2020 онд цар тахлын үеэрх хөл хорионы дэглэмийн хугацаанд ихэвчлэн хамтдаа байж уран бүтээлээ хийжээ.

 Эх сурвалж: Today

 

#Оддын тухай