12 настай зураач Х.Намууны уран бүтээлийн үзэсгэлэнгээс


Д.Даваажав | YOLO.MN
2023-04-25

Yolo.mn энэ удаа 12 настай авьяаслаг зураач Х.Намууны үзэсгэлэнгээс сурвалжиллаа.  

Х.Намуун охин “Кингс Кидс бүрэн дунд сургуулийн 6 дугаар ангийн сурагч бөгөөд өнөөдөр түүний удаан хугацаанд зурж, бүтээсэн зургуудаар сургуулийнх нь 4 давхрын нэг танхимыг чимжээ. Өнгө будаг хольж, цаас харандаа нийлүүлэн зурсан олон уран бүтээлийг энд дэлгэсэн байна. 

Тэрээр чөлөөт цагаараа байнга л зурдаг гэнэ. Авьяас хийгээд хоббитой байна гэдэг сайхан шүү.

"Би санаагаа ихэвчлэн уншсан ном, үзсэн кинонуудаасаа олдог. Заримдаа зүгээр л өөрөө бодож байгаад зурах тохиолдол ч бий. Аав ээж минь намайг их дэмждэг. Анх үзэсгэлэнгээ гаргах уу гэдэг санааг тэд гаргасан. Сургуулийнхаа хананд өөрийнхөө зурсан зургийг харах сонин, бас их гоё байна" гэж охин хэлсэн юм.

Бага, залуу гэж өөрийгөө гололгүй, дуртай зүйлээ хийсээр л байгаарай. Бүгдэд нь амжилт. 

#Мэдээ