13 настай хүү Тетрис тоглоомыг амжилттай дуусгасан анхны хүн боллоо


А.Номин | YOLO.MN
2024-01-04

АНУ-ын Оклахома мужид амьдардаг 13 настай Уиллис Гибсон Тетрис тоглоомыг амжилттай дуусгасан анхны хүн болжээ.

Тодруулбал тэрбээр 34 жилийн өмнө Нинтендогоос зах зээлд гаргасан видео тоглоом болох Тетрисийг 38 минутын хугацаанд 157-р үе хүртэл нь амжилттай давж чадсан байна.

Гибсон энэ амжилтаа бичлэг болгон өөрийн Ютүб хуудсандаа оруулсан бөгөөд тоглоомыг дуусгасныхаа дараа “Би ухаан алдах гэж байна, хуруунуудаа ч мэдрэхгүй байна” хэмээн хэлжээ.

Хэдэн жилийн өмнө Тетрис тоглогчид уг тоглоомыг ердөө 29-р үе хүртэл нь л явах боломжтой гэдэг байсан юм. Сонгодог Тетрисийн ДАШТ-ий ерөнхийлөгч "Өмнө нь ийм амжилт гаргасан хүн байхгүй. Хэдэн жилийн бараг бүх хүн ийм амжилт гаргах нь боломжгүй гэж боддог байсан" хэмээн ярилцлага өгсөн байна. 

Ердөө хоёр жилийн өмнөөс Тетрис тоглож эхэлсэн Уиллис Гибсон тус амжилтаа сарын өмнө нас барсан аавдаа зориулсан гэв. 

2010 онд Тор Аакерлунд хэмээх мэргэжлийн тоглогч "hypertapping" хурууны техникийг ашиглан тоглоомын 30-р үе хүртэл явж байсан аж.

Гибсон тоглоомыг амжилттай дуусгаснаас гадна Тетрисийн гурван рекордыг эвджээ. 

Эх сурвалж: The Guardian, ВВС

#мэдээ